АНУ Филлипины далбааг доош нь харуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

АНУ Филлипины далбааг доош нь харуулжээ

Баасан гаригт Ерөнхийлөгч Барак Обамагийн оролцсон Нью Йорк хотын нэгэн арга хэмжээний үеэр Филиппиний төрийн далбааг буруу харуулан өлгөсөн явдалд АНУ-ын засгийн газар уучлалт хүсэж, энэ нь цэвэр санаандгүй алдаа байсан гэжээ. Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн цуглааны үеэр Обама Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акуинотой уулзжээ. Харин тэр үед Филиппиний төрийн далбаа болох улаан-цагаан болон цэнхэртэй тэгээд шар одтой далбааг буруу харуулан цэнхэрийн оронд улааныг дээр нь гаргасан байжээ.

Тэдний далбааг буруу харуулж тавих нь Филиппинийг дайнд дуудах гэсэн утгатай аж.

Энэ бол санаандгүй алдаа байсан бөгөөд АНУ Филлипин улстай дотно харилцаатай мөн түүнийгээ нандигнадаг хэмээн Манила дахь АНУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ребекка Томпсон мэдээлжээ. Хэвлэлийн төлөөлөгч чухам хэн энэ алдааг гаргасан болон чухам юу болсныг тодорхой хэлсэнгүй. 

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж