Хөдөлмөрийн намын төлөөлөгчид Пхеньянд ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн намын төлөөлөгчид Пхеньянд ирж байна

Удтал хүлээгдсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бага хурлын төлөөлөгчид өнөөдөр Пхеньян хотод хүрэлцэн ирж байна. Солонгосын цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр төлөөлөгчдийг Хөдөлмөрийн намын бага хуралд бэлтгэх ажлын хэсгийн төлөөлөгчид хүлээн авчээ. Маргааш баяр ёслолын байдалтайгаар үйл ажиллагаа нь эхлэх энэ бага хурлаар Хөдөлмөрийн намын удирдах дээд төвшний гишүүдийг шинэчлэн сонгож, удирдлагад өөрчлөлт оруулж магадгүй байгаа юм.

Хөдөлмөрийн намын сүүлийн зургадугаар их хурлыг 1980 онд хуралдуулжээ. Намын дүрэм ёсоор их хурлуудын завсрын үед намын бага хурлыг хуралдуулж намын үзэл баримтлал, чиглэл, боловсон хүчний асуудал хэлэлцэж болдог ажээ.

Ийнхүү БНАСАУ-ын удирдлагын дээд төвшинд өөрчлөлт оруулах өндөр магадлалтай байгаа их хурлыг дэлхий нийтээр анхааран харж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж