
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багт 2.1 төгрөгийн хадлан бэлчээр хамгаалах төсөл хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд 12 иргэнийг ажлын түр ,нэг иргэнийг байнгын ажлын байраар хангаж, аялал зугаалга, жимс түүгчид,ан ав хийгчдээс зохих хэмжээний хураамжийг авч, хашааны урсгал зардалд зориулахаар ажиллаж байна. Тухайн хашиж хамгаалсан талбайд орон нутгийн 70 өрхийн өвөлжөө, хаваржааны хадлан бэлчээр хамгаалагдаж байгаа тул багийн иргэд хөдөлмөрчид ам сайтай байна. Мөн багт "Улаан хошууны булгийн эхийг хаших" төсөл хэрэгжив. Энэ төсөл хэрэгжсэнээр дөрвөн хүн түр ажлын байраар хангагдаж, ойр орчмын нутагт зусаж байгаа 20-иод өрхийн хүн малын усны хэрэгцээний эх үүсвэр болсон булгийн эхийг малын хөлийн бохирдолтоос хамгаалж чадав. Төслийг хэрэгжүүлсэнээр цаашид Хужрын голд цутгах усны хэмжээ ч нэмэгдэх юм.