Паараа тэврээд бүлээцнэ, би гоё

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Паараа тэврээд бүлээцнэ, би гоё

Миний паар намайг
дааруулахгүй, үргэлж дулаахнаараа. Нийслэл хотын хар мянган орон сууц халаалт ирээгүй
осгуулах шахдаг, намрын зэврүүхэн шөнө сарны гэрэл гадааг гэрэлтүүлж амнаас уур савсахыг хараад
ангайж гайхна, хүйтэн болжээ тий тий. Бусад тоотуудын паар нь халахгүй, дулаан
ирээгүй, харин би паараа тэврээд дулаацдаг, тэр сэтгэлд ойрхон бас үргэлж
бүлээхэн, бүх биеийг төөнөдөг.

Намар аа гэж, сэтгэл гунигтай
удахгүй өвөл, цас шуурч мөс хайрч зузаан пөөнийсөн хувцасаа өмсөөд түнтэгнэнхэн
алхацгаана бид, харин зарим нь гэртээ ороод паарандаа гараа ээх гэж яарна даа. Би
паарандаа хайртай, үргэлж энхрийлж байвал тэр ч намайг дулаацуулна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж