Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

105 мэдээлж байна

Ойн түймрийг бүрэн унтраажээ. Өнгөрөгч баасан гаригийн 14.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  11 дүгээр хороо, Төр хурахын амны Эрээний энгэр гэдэг газар ой хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга тэргүүн ахмад Ж.Ганзоригтоор ахлуулсан 14 албан хаагч, “Зил-130” загварын автомашинтай түймрийн голомтод очиж галыг унтраахаар ажилласан байна. Тухайн өдөр шөнөдөө салхины хурд ширүүсч, бороо, цас орох мэдээлэлтэй байсан тул ойн түймрийг унтраах ажилд  Аврах, гал унтраах 10 дугаар ангийн офицер, гал зургаан хүнийг  “УАЗ-469” загварын автомашинтайгаар гарган ажилласан байна. Баасан гаригаас эхэлсэн ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын болон бусад холбогдох албаны нийт 63 хүн, долоон автомашин, техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллажээ. Уг түймрийг цурманд оруулсан боловч унанги, хожуул ихтэй байсан тул манаж хонон, долоон га газрыг хамарсан ойн түймрийг амралтын өдөр бүрэн унтраасан байна. 

Галын 287 зөрчил илрүүлжээ: Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Онцгой байдлын газрын дүүрэг хариуцсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийт 97 объект 489 айл өрхөд үзлэг шалгалт шалгалт хийж 287 зөрчил илрүүлжээ.  Мөн Засгийн газрын ордны Галын хэсгийн байцаагч, гал сөнөөгчид объектын шалгалт 68, шуурхай шалгалт 60,  биелэлтийн шалгалт 133, хамтарсан шалгалт 7-г хийж, ДЦС-3 ТӨХК-ийн Галын хэсгийн байцаагч нар 70 объект шалган, 49 зөрлийг илэрүүлэн засуулж, галтай ажиллах зөвшөөрөл 187 удаа өгч, 987 хүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилласан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж