Тивээ төлөөлж шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Тивээ төлөөлж шагнал хүртлээ

АНУ-ын Төрийн Департаментын ивээл дор Азийг төлөөлж Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим /ХАҮТ/,  Европыг төлөөлж Барселоны ХАҮТ, АНУ-ыг төлөөлж Манхэттаны ХАҮТ, Африкийг төлөөлж Кейптаунийн  ХАҮТ  хамтран санаачилж,  Дэлхийн бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйг шалгаруулдаг уламжлал тогтжээ.

Дөрөв дэхь удаагаа зохион байгуулж буй энэ жилийн ёслолын арга хэмжээ ӨАБНУ-ын нийслэл Кейптаунд болж өнгөрсөн байна. Бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйг шалгаруулах үндсэн зарчим нь санаачлагч болон ивээн тэтгэгч байгууллагууд  тив бүрээс нэг нэг хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж шалгаруулдаг уламжлалтай аж.

Энэ удаа Ази тивийг төлөөлж, Энэтхэгийн ХАҮТ-аас нэр дэвшүүлсэн  Монголын бизнес эрхлэгч эмэгтэй, ‘’Гандирс’’группийн ерөнхий захирал хатагтай Ц.Эрдэнэчулууныг 2010 оны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр шалгаруулжээ.

Уг нэр хүндтэй шагналыг гардаж авсан  Ц.Эрдэнэчулуун  бизнесийн сургалтаар дэлхийн топ таван сургуулийн тоонд  тогтмол ордог Наваррагийн их сургуулийн /IESE/ Олон улсын бизнесийн удирдлагын мастерт тэтгэлгээр  суралцах урилгыг хүлээн авсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж