Гар зургийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Гар зургийн уралдаан зарлажээ

Казахстанд болох Азийн өвлийн спортын VII наадамд зориулсан “Азийн соёлын наадам” төслийн хүрээнд гар зураг, эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдааны талаарх мэдээллийг хүргэж байна.

НЭГ: УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Азийн өвлийн спортын VII наадам нь тус тивийн ард түмний найрамдал, нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэн, өсвөр залуу үеийнхний авъяас билгийг нээн илрүүлж, улмаар Казахстан улсын соёл, ард түмний зан заншлыг дэлхий дахинд өргөн сурталчлан  таниулахад чухал үүрэгтэй  бөгөөд, Азийн Олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны залуучуудыг энэ удаагийн өвлийн спортын наадамд идэвхтэй оролцуулж, өндөр амжилт үзүүлэхийг уриалан дэмжихэд уг уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ ТӨРӨЛ

1. Азийн өвлийн спортын VII наадамд зориулсан гар зургийн уралдаан

2.  Азийн өвлийн спортын VII наадамд зориулсан эссе зохион бичлэгийн уралдаан

ГУРАВ. УРАЛДААНЫ ХУГАЦАА, ҮЕ ШАТ

Уралдааны урьдчилсан, хагас шигшээ, шигшээ гэсэн 3 үе шатаар зохион явуулна.

I үе шат: 2010 оны 9 дүгээр сарын 1-нээс 10-р сарын 20-ны дотор аймаг, дүүргийн олимийн зөвлөлүүд харъяа сургуулиудаас ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч анхан шатны шалгаруулалтыг хийнэ.

II үе шат: Аймаг, дүүргээс насны ангилал тус бүрд зөвхөн тэргүүн байр эзэлсэн хүүхдийн бүтээлийг 2010 оны 11-р сарын 01-ний дотор МҮОХ-нд хүлээн авч, 11-р сарын 10-ны дотор дотооддоо эцсийн  шалгаруулалтыг хийнэ.

III үе шат: МҮОХ дотооддоо  шалгарсан бүтээлүүдийг 11-р сарын 15-ны дотор Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах хороонд илгээж, тус хорооноос эцсийн шалгаруулалтыг 12-р сарын 25-ны дотор явуулж, эцсийн дүнг  Азийн наадам зохион байгуулах хорооны албан ёсны вэб сайтаар зарлана.

ДӨРӨВ. УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ

I ангилал : 7-12 нас /1998-2003 онд төрсөн/

II ангилал: 13-16 нас /1994-1997 онд төрсөн/ хүүхдүүд хамрагдана.

ТАВ. УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Азийн өвлийн спортын VII наадмыг зохион байгуулах хороо, наадамд оролцогч Азийн 45 орны үндэсний олимпийн хороодтой хамтран зохион байгуулна.

ЗУРГАА. ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

6.1.  Уралдааны сэдэв:

– Азийн өвлийн наадам миний хүсэл мөрөөдөл

-Азийн өвлийн спортын VII наадмын албан ёсны бэлгэдэл  сахиус ирвэсний зулзага ИРБИ

-Астана Казахстаны нийслэл хот, Астана- Алмата бол Азийн өвлийн спортын VII наадмыг зохион байгуулагч хот

6.2. Зургийн бүтээлүүдэд тавигдах шаардлага

-Бүтээлдээ  наадамтай холбоотой үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаан болон наадмын бүтээн байгуулалт зэргийг дүрсэлж болно

-Бүтээл нь ямар ч хэмжээтэй байж болох бөгөөд гагцхүү жаазлахыг хориглоно.

-Компьютер графикийн арга ашигласан зургийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Бүтээл нь зөвхөн Азийн өвлийн спортын VII наадамд зориулагдсан байх ба өөр ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцсон зураг байж болохгүй.

ДОЛОО. ЭССЕ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

7.1. Уралдааны сэдэв

-Спорт миний амьдралд

-Астана- Азийн наадмын нийслэл

-Өвлийн спорт миний амьдралд

7.2. Бүтээлд тавигдах шаардлага

-Бүтээлдээ  наадамтай холбоотой үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаан болон наадмын бүтээн байгуулалт зэргийг тусгаж болно.

-Дээрх сэдвүүдээс сонирхсон сэдвээ сонгон бичих бөгөөд /Англи орчуулгын хамт/ 3000-4000 үгнээс хэтрэхгүй байх ёстой.

-Бүтээл нь зөвхөн Азийн өвлийн спортын VII наадамд зориулагдсан байх ба өөр ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцсон материал байж болохгүй.

НАЙМ. ШАГНАЛ

Шигшээ уралдаанд оролцогчдыг сертификат, наадамд зориулсан бэлэг дурсгалын зүйлээр шагнахаас гадна насны ангилал тус бүрд  1-р байр эзлэгчдийг 2011 оны 1-р сарын 30-наас 2-р сарын 6-ны өдрүүдэд явагдах Азийн өвлийн спортын VII наадам үзэх урилгаар шагнах ба үүнд нь онгоцны 2 талын тийз, байр, хоолны зардал зэрэг багтана.

АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VII НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МҮОХ-НЫ СОЁЛ, БОЛОВСРОЛЫН КОМИСС

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж