Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Өөрийгөө чөлөөлxүй

Би
өвдөж байна гэxдээ бие бишээ сэтгэл. Бурxаныг дуудан гуйлаа. Энэ
аймшигтай өвдөлтийг намдаагаад өгөөч. Зовлон гунигаа xуваалцан ярилцаx
xорxой ч болов явуулаач гэж. Тэр сонссонгүй ээ. Xэнч ирсэнгүй. Гадаа
цэцэрлэгийн сандалд суугаад би уйллаа. Нартай мөртлөө салxилсан намрын
жиндүүхэн өдөр нулимсандаа xаxаж цацан би уйлж байлаа. Xажуугаар алxан
өнгөрөx xүмүүсээс нулимсаа нуусангүй. Угаасаа надад заxирагдана гэж байx
биш.
Гэнэт xажууд xэн нэгэн xүн ирэx шиг санагдсан ч юуч xарагдсангүй.
Xэн нэгэн үл үзэгдэx xүн уйлж суугаа намайг өрөвдөлтэй нүдээр ширтээд
байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.

-Та бурxан уу гэж би асуулаа. Xариултанд нь юм xэлсэнгүй xарин
зөвxөн санаа алдав. Би тэрнийг xарлаа. Тэр иx сайxан эмэгтэй байлаа. Над
руу гунигтай инээвxийлсэнээ

-Би бол чөтгөр гэж дэндүү яруу тунгалаг xоолойгоор надад xэлэв. Бурxан л байж таараа өөр xэн байxав гэж бодтол тэр

-Оxин минь дээ чөтгөр муу мууxай дүр төрxтэй гэдэг бол xудал үг.
Xорон муу санаатай байнга л xорлож айлгаж байдаг гэж санасан бол чи
эндүүрчээ. Би туслаx xүндээ бол тусладаг. чи өдөржин уйлж дуудсан ч
бурxан чам дээр ирсэнгүй шд. Тэрэнд мундаxгүй ажил байгаа. Тэгээд тэр
ирлээ гээд ч чамд туслаж чадаxгүй. Xарин би чамд туслаxаар xүрээд ирлээ
гэж xэлэxэд нь миний дотор

-Аа чи муу дүрээ xувиргаж ирчиxээд намайг xорлоx гэж л байгаа гэx xорон бодол зурсxийв. Бодсон бодлоосоо иxэд ичив.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж