”Sherlock 2” зураг авалтаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

”Sherlock 2” зураг авалтаа эхэлжээ

Ээдрээтэй олон адал явдал, толгой эргүүлэм нууцлаг хэргүүдийг илрүүлдэг алдар мөрдөгч Sherlock Holmes-ын тухай киноны хоёрдугаар анги зураг авалтаа эхэлжээ. Энэхүү киноны гол дүр болох мөрдөгчийн ахын дүрд Британийн хошин шогийн жүжигчин, телевизийн шоуны хөтлөгч Stephen Fry тоглохоор болсон байна.
Харин эмэгтэй гол дүрд “The Girl with the Dragon Tattoo”  киноны гол дүрд тоглох болсон тухайгаа зарлаж байсан Шведийн жүжигчин Noomi Rapace тоглох аж. Харин бусад гол дүрүүдэд өмнөх ангид тоглосон Robert Downey Jr Holmes-ын дүрд, Jude Law доктор Watson-ы дүрийг бүтээнэ. Найруулагчаар нь Guy Ritchie ажиллана.
Ийнхүү удаан хүлээлгэсэн "Sherlock 2" ирэх оны арванхорёдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөн, ажилдаа ороод байна.
Өмнөх анги нь нээлтээ хийснээс хойш кино шүүмжлэгчид болон "Sherlock Holmes" зохиолын хорхойтнуудаас нэлээдгүй сайн үнэлгээг аваад байгаа юм.

Кинон дээр Sherlock Holmes 1880 оны Лондон дахь хүндэт мөрдөгчийн дүрээрээ
байх бөгөөд хүн бүрийн ажиглаж чаддаггүй шинж тэмдгүүдийг шиншилсээр
яваа гардаг аж. Харин барилгаас үсэрч, дэлбэрэлтээс овжин бултаж,
зодоон цохионд оролцдог нь түүний шинэ дүр төрх болжээ. Холмс, Ватсон
эмч хоёр найзууд хэвээр бөгөөд, гэмт хэргүүдийг илрүүлэх дээр ч гэсэн
хамтарч ажилласаар байх аж. Гэхдээ тэд элдэв янзын хошигнол, тус тусын
нууцаасаа бие биетэйгээ хуваалцдаг нь киног сонирхолтой, шинэ өнгө
төрхтэй болгосон гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.

Sherlock Holmes бол XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үеийн Лондонд
амьдардаг, суут мөрдөгчийн дүр юм. Түүний тухай цуврал зохиолууд анх
1887 оноос нэ кино амжилттай байна хэвлэгдэн гарсан аж.

Шотландын зохиолч, эмч Артур Конан Дойлын бүтээл "Sherlock Holmes"-ын адал
явдлууд дэлхий дахинд сая сая уншигчдын магтаал сайшаалыг хүртсээр
ирсэн юм. К.Дойл алдарт мөрдөгчийн тухай дөрвөн роман, 56 жижиг тууж
бичсэн аж. Цувралуудын анхны тууж болох "Цуст хэргийн мөрөөр" нь 1887
онд Лондоны нэгэн сонинд анх нийтлэгдсэн байжээ.

Зохиолууд нь бүхэлдээ мөрдөгчийн найз Ватсон эмчийн дурсамж маягаар
бичигдсэн байдаг юм. Зохиолч К.Дойл Шерлок Холмсын дүрийг Эдинбургийн
эмнэлэгт ажилладаг Жозеф Билл хэмээх бодит хүнээс сэдэвлэн бүтээжээ.
Ж.Билл эмч Холмстой адил үл ялиг жижиг зүйлүүдийг ажиглан, анхаарч,
тэднийгээ нэгтгэн томоохон дүгнэлт шинжилгээг гаргадаг хүн байсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж