Ричард Гир Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Ричард Гир Монголд иржээ

Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 24-нд Холливудын нэрт жүжигчин Ричард Гир манай улсад ирсэн билээ. Тэрбээр Монголд гурав дахь удаагаа ирж байгаа бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй "Монголын бурхан шашин" нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцохоор иржээ. Гандантэгчинлэн хийдэд өчигдөр, өнөөдөр хоёр болох тус хуралд Монголын соёл уламжлал дахь бурхны шашны нөлөө, чөлөөт нийгэмтэй холбоотойгоор орж ирж буй гадны соёлын довтолгоон зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцэх аж. Тус олон улсын хурал нь өнөөдөр өндөрлөх бөгөөд өглөөний 09:00 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Сонирхуулахад өнөөдөр Холливудын нэрт жүжигчин Ричард Гир "Монголын бурхан шашин" олон улсын хуралд илтгэл тавих юм.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж