Уг семинар энэ сарын 24-26-нд болох аж. Семинараар Паспорт визийн танилцуулгын талаар ОХУ-ын Холбооны Шилжилт Хөдөлгөөний албаны паспортын үйл ажиллагаа болон хүн амын бүртгэлийн тооцооны газрын дарга Ивашкин Юрий Васильевич, Иргэдийн хаясан, үрэгдүүлсэн, гэмтсэн, хүчингүй болсон паспортуудын нэгдсэн системийн талаар ОХУ-ын Холбооны Шилжилт хөдөлгөөний албаны Мэдээллийн газрын орлогч даргын үүргийг түр гүйцэтгэгч Бабкин Сергей Викторович нар лекц унших ажээ. Мөн Шүүх шинжилгээний үндэсний төвийн ажилтнууд зураг таних, хуурамч бичиг баримтыг ялгах талаар сургалт явуулах юм байна.
Д.ОЮУН
Д.ОЮУН