Есдүгээр сарын 27 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 27

Есдүгээр сарын 27-ны  тэмдэглэлт өдөр

Дэлхийн аялал жуулчлалын өдөр

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг (World Tourism Day) Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллага 1979 онд Испанийн Торремолино (Torremolinos) хотноо болсон ерөнхий ассамблейн хурлаараа бий болгожээ. Өдрийн гол зорилго нь аялал, жуулчлалын салбараас дэлхийн эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг сурталчлахад зориулагджээ. Дэлхийн олон орнууд уг баярыг 30 гаруй жил тэмдэглэж байгаа бөгөөд жуулчлалд зориулсан олон арга хэмжээг явуулдаг.
Дэлхийн далай тэнгисийн өдөр

Дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгджээ. Фото: Mana Photo, Shutterstock

Дэлхийн далай тэнгисийн өдөр нь (World Sea Day) НҮБ-ын системийн олон улсын өдрүүдийн нэг бө­гөөд 1978 оноос хойш Зас­гийн газар хоорондын зөв­­лөл­дөх байгууллагын (Inter­national Marine Organization) Ас­самб­лейн 10 дугаар чуулганы шийдвэрээр тэмдэглэгдэж иржээ.

Бүх нийтийн дулаарал, усан сангийн бохирдол, ан агнуурын улмаас дэлхийн далай тэнгист учруулж буй нөхөгдөшгүй хохиролд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ өдрийг бий болгожээ. НҮБ-ын мэдээгээр сүүлийн 100 дотор  зарим загасны нөөц 90 хувиар буурсан ба 21 сая баррель нефть далай тэнгист жил бүр асгарч байна. Томоохон усан сангуудад хаягдаж байгаа синтетик хаягдлаас болон жилд сая шувуу, 100 мянган далайн амьтад мөхөж байна. Бүх нийтийн дулаарлын улмаас сүүлийн 100 жилд усны төвшин 10-25 см-аар нэмэгджээ.

Мескелийн загалмайн баяр

Мескелийн загалмайн баяр нь Этиоп ба Эритрейн үндэсний баяр болдог. Коптын гэх энэ загалмайг Этиопын хот бүрийн талбайд тавин энэ өдөр ертөнцийн эзний загалмай байсны дурсгал болгон тэмдэглэнэ. Үнэн алдартны шашныхан мөн энэ өдрийг Христийн загалмай тавигдсан өдөр хэмээн тэмдэглэдэг ажээ.

“Дуугарахгүй байх нь зөвшөөрсний шинж”

(Эртний Грекийн жүжгийн зохиолч Еврипид МЭӨ 480 оны есдүгээр сарын 27-нд төржээ)

Еврипетын бүтээлийн олон үг хэллэг нь дэлхийн зүйр цэцэн үгс болсон юм.
Еврипид. МЭӨ 330 оны Грек эхээс нь хуулбарласан Ромын баримал. Бүтээгч нь тодорхойгүй. Ром хот. Ватиканы музей

Бусад ишлэлээс:
“Бурхад шийтгэх гэсэн хүнийхээ оюун ухааныг авдаг”

“Хүүхдийг ярьж сургадаг шигээр эр зоригт сургадаг”

“Эрх чөлөөт хүн цол бүхнээс үнэтэй”

Британийн тагнуулч Сидней Жорж Рейли Москвад баривчлагдав

1925 он: ХХ зууны тагнуулчдын ван гэгдэж байсан 1905-1914 Европ ба Орост ажиллаж байсан Британийн цуутай тагнуулч Сидней Жорж Рейлийг Төрийн улс төрийн нэгдсэн газрын (ОГПУ)  ажилтнууд  Москвад баривчилсан байна. Зөвлөлтөд Рейли 1918 онд ирээд Улаан армийн дарга нарын дунд Английн тагнуулын сүлжээг бүтээхээр  ажилласан гэдэг. Рейли Зөвлөлтийн албан хаагчдыг амархан сүлжээнд элсүүлж, Онцгой комиссийн жинхэнэ үнэмлэхээр хүртэл Кремльд нэвтэрч байжээ. Тэрээр эсерын гишүүн Блюмкинаар Германы элчин сайд Мирбахыг хөнөөх мөн Ленины амь насанд халдах зэрэг ажиллагааг зохион байгуулсан байна. Үүний дараа түүнд эчнээгээр буудах алах ялыг өгч байжээ.  Англид тэрээр Черчиллийн Оросын асуудал хариуцсан зөвлөх байсан ба “большевикууд бол  иргэншлэлийн үндсийг өвчлүүлсэн хорт хавдар” хэмээн бичиж байв.

Сидней Рейли 1925 онд өөрийн хамтран зүтгэгч Жорж Хиллаас (ОГПУ-гийн ажилтан) Зөвлөлтийн эсрэг нууц байгууллагын лидерүүдтай уулзах урилга аваад “Трест” гэх байгууллагын хүмүүстэй уулзахаар есдүгээр сард Москвад ирээд баригджээ. Тэр байгууллага нь ОГПУ-гийн байгуулсан  хуурамч байгууллага байсныг тэр мэдээгүй байв. Түүнийг баривчилснаас нэг сарын дараа хувьсгалт шүүхээр буудан хороожээ.

Королев 10 жилээр хоригдох ял авав
 
1938 он: Москвагийн пуужингийн шинжлэх ухааны судалгааны институтын пуужингийн нисэх системийн тасгийн ажилтан, 31 настай Сергей Павлович Королев хувьсгалын эсэргүү троцкист байгууллагын гишүүн гэж 58 дугаар зүйл ангиар шийтгэгдэн 10 жилээр хоригдох ял авч Колымын лагерьт хүргэгдсэн байлаа. 1940 оны намар түүнийг Москвад авчран НКВД-гийн тусгай шоронд хорин мөн хоригдол байсан Туполевын удирдлагын дор  Пе-2 ба Ту-2 бөмбөгдөгч онгоц бүтээхэд оролцуулсан байв. Мөн тэрээр тийрэлтэт онгоцны шинэ загвар дээр ажиллаж байлаа. Түүнийг 1944 онд суллаж 1957 онд цагаатгажээ. С.П.Королев Зөвлөлтийн сансрын зөөгч пуужингууд болон стратегийн цөмийн зэвсэг зөөгчийн ерөнхий зохион  бүтээгч байлаа. Түүний удирдлагаар хүн анх сансарт нисчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.terguun.net 2010-09-27 203.169.53.2

cekc kino

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж