Бөхчүүд ирэх сард Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Бөхчүүд ирэх сард Лондонг зорино

Гадаад харилцааны дэд сайд, “Гарьд тур” компанийн экс эзэн Б.Болор гол төлөв нутгийнхаа бөхчүүдийг дагуулан Британийн арлыг зорих гэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Улсын арслан Д.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, улсын харцага Л.Пүрэвжав, М.Батжаргал, улсын начин М.Цанлиг, аймаг цэргийн арслан Ц.Жамсран, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй энэ багийн дийлэнх нь Ар, Өврийн хангайн бөхчүүдээс бүрдсэн багийнхан энэ сарын 23-нд Лондонг зорих байсан ч хугацаа түр хойшилсон байна. Бөхчүүд ирэх аравдугаар сарын 8-нд замд гарч, 9-нд үзүүлэх барилдаан хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж