Хуваарьгүй нислэгээр зорчих уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хуваарьгүй нислэгээр зорчих уу?

“Wisdom  филм” пропакшн “Zaya’sh” студийн хамтын бүтээл “Помогите нам-2” буюу “Хувааргүй нислэг” инээдмийн шинэ кино аравдугаар сарын эхээр нээлтээ хийх гэж байна. “Өнгөрсөн жил хошин урлагийн үе үеийн төлөөлөгчид оролцож томоохон багаар бүтсэн "Помогите нам" киноны хоёрдугаар ангийн зураг авалт энэ зун хийгдэж дуусчээ.  Ямартай ч "Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг" киноны зохилыг Ш.Даваадорж бичиж найруулан, гол дүрүүдэд соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Ш.Доржсүрэн, С.Лхагвасүрэн, гавъяат жүжигчин Д.Батсүх болон дүрүүдэд Б.Навчаа соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, Ж.Ихбаяр, М.Саранцэцэг, Ж.Болдбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адьяа, Батжаргал, А.Ганчимэг нарын залуу жүжигчдээс гадна топ модель Ч.Туяацэцэг, мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ нар тогложээ. Киноны poster-оос харвал энэ удаагийн анги онгоцонд өрнөх бололтой. Өмнөх анги дээр үйл явдлын гол хэсэг галт тэргэнд болж байсанг үзэгчид санаж байгаа байхаа.  Хөгтэй залуус маань энэ удаа ямар адал явдалтай учрах бол оо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж