Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Шотланчууд олон талаараа Европчуудаас ялгардаг. Эрчүүд нь эмэгтэй хүн шиг банзал өмсдөгөөс гадна сүйт бүсгүйгээ шоглодог этгээд уламжлалтай аж. Зарим хүмүүс үүнийг Шон Коннеригээс ч өмнөх үеийн, маш эртний уламжлал гэдэг. Шотландад сүйт бүсгүй, эсвэл залууг хуримнаас нь өмнө олзолж аваад, хөлөөс нь толгой хүртэл нь хүлж, гашилсан сүү, муудсан өндөг эсвэл хар тос асгаж, өдөөр булдаг аж. Сүйт хос ч ийм зүйл болохыг урьдаас мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг гэнэ. Ийм явдлаас ямар ч хос зугатаж чадахгүй бөгөөд нэгэнт сүй тавьсан бол хуримнаас өмнө ийм зүйл заавал болдог байна.  Гэсгээгчид нь хосын хамгийн сайн найзууд байдаг аж. Ингэснээр амьдралд тохиолдож  болзошгүй гутамшигтай, харгис  зүйлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болно гэж шотландчууд үздэг байна. Түүнээс гадна энэ үйл явдал нь эхнэр нөхрийг  гэр бүлээ хүндлэн, үүргээ ухамсарлахад тус болох нэг арга аж.  Уг уламжлал нь сүйт бүсгүйг гэрлэе гэж зөвшөөрөхөөс өмнө дух руу нь няслаад авахтай адил юм. Харин энэ үйл явдлаас эрчүүд сүйт бүсгүйгээ ямар эхнэр болохыг нь хардаг байна.
 
О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж