
Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолт жил бүрийн аравдугаар сард болдог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “Миний дуунууд” тоглолт ирэх аравдугаар сарын 21, 22, 23-нд гурван өдөр болох гэнэ. Тоглолтод “Universe Best Songs-2010” фестивалийн шилдэг 25 оролцогч болон Монголын рок попынхон оролцох аж. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алгасалгүй тоглолтод нь оролцсон Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
М.Дөл