Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

Өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өнөө, маргаашдаа  зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, хүчтэй салхитай, ихэнх нутгаар хүйтэн хонохыг анхааруулж байна.  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө   13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн зүүн  хэсгээр зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр, шөнөдөө түр зуур секундэд 12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж