
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр, шөнөдөө түр зуур секундэд 12 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.