Малчны хүүхдээс мал үнэтэй юу?

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Малчны хүүхдээс мал үнэтэй юу?

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Бразилийн Засгийн газрын дэмж­лэгтэйгээр, БСШУЯ, Эрүүл мэн­дийн яам болон орон нутгийн орол­цоотойгоор 2009-2010 онд өвөлжилт хүн­дэрсэн арваад аймгийн 19 сумдад бага насны хүүхдийн хөгжлийг дэм­жих, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий гэр цэцэрлэгийг нээн ажиллуулсан ажээ. Гэр цэцэрлэгүүд нь зургадугаар са­раас есдүгээр сар хүртэл 55 өдөр 2-6 хүртэлх насны нийт 380 хүүх­дийг хөгжүүлэх, сургалтын өм­нөх боловсрол олгох сургалтад хам­руулж, нар, ус, агаар, цагаан идээ­гээр чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх аж­лыг хийсэн байна. Эдгээр гэр цэ­цэрлэгүүдийн төлөөлөл болгож нэ­гэн цэцэрлэгийнүйл ажиллагаатай нь танилцахаар НҮБ-ын хүүхдийн сан­гийнхантай нэг баг болж, Баянхонгор аймгийн Богд сумыг зорилоо.

Олон Богдынхоо нэрээр нэрлэгдсэн Богд сум

Нийслэлээс гарсан тэр өдөр бороо ши­вэрч, цас будран агаарын хэм -3 -5 байсан болохоор манай багийнхан ни­лээд зузаан хувцаслажээ. Өвс шар­галтсан талын дундуур зурайх хар за­маар давхисаар үд болж байхад Төв аймгийн хилийн дээсийг өнгөрч, Булган аймгийн нутаг Хөгнөхаан уу­лын хормойгоор үргэлжлэх замд хэсэг амсхийв. Нутгийн нэгэн малчинтай мэнд мэдэх зуур жаал хууч хөөрлөө. Тэрээр: -Булган нутагт маань энэ жил сайхан зун боллоо. Манай энэ Хөгнөхаан уул их л эрт цагаан мал­гайгаа өмслөө. Уулын мод нилдээ шарлаж, өглөө оройн цагаан хяруу их бууж байна. Энэ жилийн өвөл бас л хатуу болох шинжтэй хэмээв.

Манай багийнхан үд өнгөрч байхад Өвөрхангай аймгийн төвд хооллоод цаа­ш хөдөллөө. Өөгүй зурайж бай­сан засмал зам дуусч, цагаан тоос бос­сон сайжруулсан зам хөөсөөр нар шингэж байхад машинаар явах бүү хэл нүцгэн хөлөөрөө гишгихэд ч хай­ран, ногоон хивс дэвсчихсэн юм шиг хө­мүүл ургасан талаар давхисаар нийс­лэлээс 700 гаруй километрийн зай­тай орших Богд суманд ирлээ. Хур цас­т их Богд, Жаранбогд хайрхан, Дулаанбогд хайрхан, Багабогд хайр­хан гээд олон богдын өвөр дахь Богд сум нь хангайн нуруунаас эх авч урс­даг Түйн голын хөвөөнд говь, тал, гол нуурын хөндий хосолсон бай­галийн өвөрмөц тогтоцтой. Сум нь 3000 гаруй хүн амтай, сумандаа сум дун­дын эмнэлэгтэй, 11 жилийн дунд сур­гуультай болохоор ойролцоох су­мын есөн жилийн дунд сургууль дүүр­гэсэн хүүхдүүд ирж суралцдаг. Одоо­гоос хоёр жилийн өмнө УИХ-ын ги­шүүн асан Ц.Жаргал Богд сумыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын өндөр хүчдэлтэй хол­босноор 24 цагаар цахилгаантай бол­сон гэнэ. Цахилгаантай болсон су­манд одоо мужаан, талх нарийн боов­ны цех, вакум цонх, тоосго, блокны үйлд­вэр ажиллаж, малгүй болсон иргэд нь су­мынхаа төвийг бараадан зусч, дээрх үйлд­вэр цехэд ажиллах болж.

Зунаар ирсэн зуд, намраар ирсэн зун

Өнгөрсөн өвлийн зуднаар тэгтлээ хо­тойгоогүй сумынхан хавар боллоо, нял­х ногоо цухуйлаа гээд баярлаж бай­тал тавдугаар сарын эхээр гурван хо­ног үргэлжилсэн цас орж, хүн малыг бай­галийн өмнө хүч мөхөстүүлжээ. Цас гэрийнх нь хаалгыг битүү дарж, гэ­рээсээ гарахын тулд тооноороо гар­ч, гэдсээр нь татсан их цасанд мо­рьд осгож, ноолуураа самнуулсан ямаа­нууд зогсоогоороо хөлдөж байжээ. Малчид малдаа тэжээл өгөх гэж зуу­гаадхан метр газрыг зургаан цаг мөл­хөж туулдаг байсан гээд тэр өд­рүүдийн тухай хүн бүр өөр өөрийг ярина. Гурван хоногийн турш  орсон би­түү цас тав дахь өдрөөс нь эхлэн хайл­сан ч азаар шар усны үер гэх мэт гам­шиг тарьсангүй, говийн ангасан хөр­сөнд шингэжээ.

Тэгээд л хэд хоногоос хүн малын зоо тэнийж сайхан зун болохыг зөг­нөж суутал аагим халуун эхэлж, ха­лууны дээд хязгаар +43 хэм болж, су­мынхан горхи шиг урсгалтай бол­сон Түйн голоо барааджээ. Түйн гол нь сумын цаахна байх Орог нуу­­раа тэтгэх чадалгүй болсон тул нуур байсан хөндийд хатсан шавар л үрчийж харагдана. Цагтаа усны шу­вуудын чуулга болдог, 28 километр урт, найман  километр өргөн гүн хэ­сэгтээ долоон метр, тэмээ малтай хүн осолдож байсан энэ нуур өнөөдөр газ­рын зураг дээр л үлджээ. Харин есдүгээр сарын дундуур гурван хоног үр­гэлжлэн орсон бороо оройтсон ч гэсэн зун цагийг авчирч, таана, хө­мүүл нялхран ургаж, Түйн гол нь салаалан урсч байна.

Сумын төвийнхөн өглөө эртлэн босч унаатай нь унаатайгаа, унаагүй нь явган уут сав барин ямар нэг юман­д яарцгаана. Учир нь айл өрх бүр 100 ширхэг зоодойг /таана, хө­мүүлээр хийсэн багсармал тэжээл/, сур­гуулийн сурагч бүр нэг шил хөмүүлийг сумынхаа тамгын газар бэлт­гэж өгөх үүргийг аймгийн Засаг дар­га Д.Амарсанаа өгсөн гэнэ. Сумын мал­чид нь нуур байсан хөндийгөөрөө на­маржиж малчин бүр л хадлан тэ­жээлээ бэлтгэх гээд зав муутай. Хад­лан тэжээлийнх нь ихэнхи нь чихэр өвс­ний иш навч байдаг аж. Нэг хэсэг со­лонгосчууд тус суманд чихэр өвс авах гэж их ирдгээс болоод нутгийн ир­гэд чихэр өвсийг хайр гамгүй ухаж эхэлжээ. Чихэр өвсний наймаанд хо­риг тавьснаар өнөөдөр мөхөх гэж бай­сан чихэр өвсний шугуй сэргэж бай­гаа нь энэ.

Зуд боллоо, мал хэцүүдлээ л гэнэ. Гэтэл хүүхэд…

Зуд болохоор л манайхан бүгд л мал, мал гэдэг. Тэгж ч цас орлоо, өвс тэжээл дутагдлаа, төчнөөн мал хор­годлоо гээд л. Гэтэл энэ үер малчин өр­хийн хүүхдийн тухай яриа гарч бай­сан нь үгүй. Баянхонгор аймгийн Богд сумын зургадугаар багийн иргэн Н.Батгавъяагийн эхнэр П.Оюун-Эрдэнийн яриаг хүргэе.

-Манайх таван хошуу малтай, унах унаатай, сумандаа бас нилээд амьжиргаа сайтай гэгдэж байсан айл. Өнгөрсөн зуднаар ёстой л модоо барилаа. Одоо ердөө 50 гаруй ямаатай, үүнийхээ арваадыг нь сааж, цайныхаа сүүг залгуулдаг. Манай хүн айлд тус болж байгаа нэртэй хар бор ажилд нь хүч нэмнэ, харин би 1-13 насны дөрвөн хүүхдүүдтэйгээ гэр зуурын ажлаа хийгээд үлддэг. Өнгөрсөн жилийн зуднаар таван ханатай гэрийнхээ тал хэсгийг малын хашаа болгоод ч нэмэр болсонгүй ээ. Өглөөд л арав, хориороо хорогдож байснаа сүүлдээ хорь, гучаараа хорогдоод эхэлсэн. Цаг хэцүүдээд ирэхээр нөхөр маань ажлаа дийлэхээ байж, бид хоёр чинь хамтдаа гарна шүү дээ. Өглөө 09 цаг гэж гараад, өдөр 13 цаг болж байхад орж ирнэ. Гарахаасаа өмнө хоёр хүүхэддээ галыг нь түлж өгөөд л эгчийг нь /4 настай/ дүүгээ харж байгаарай гэж захиад, бага хүүхдээ /1.2 настай/ алимны цаасан хайрцагт хийчихээд гарна. Гэртээ ороод ирэхэд эгч нь зуухныхаа хаяагаар цагираглаад унтчихсан, дүүгийнх нь бүх бие нь хөхөрчихсөн чарлаж байдаг юм. Том хоёр нь сумын сургуульд сурдаг. Ноднин хоёулаа сургуулийн дотуур байранд байсан, энэ жил дотуур байр нь хүүхэд ихтэй гээд авсангүй, хамаатныхаа айлд суулгаж байгаа. Амралтын өдрүүдэд хоёр хүүхэд маань гэрийнхээ ажилд туслах гээд гүйгээд л ирнэ. Заримдаа сумын төв гэр хоёрын дунд явж байгаад элдэв юм болох вий гэж санаа зовох юм аа. Манайх чинь сумын төвөөсөө бас зайтай шүү дээ. Хааяа манай хүн хүүхдүүдээ тосож, хүргэж өгөх гэж явдаг.

Энэ эмэгтэйн ярианаас хүүхэддээ халамж тавьсангүй гэж хэлэх зүрх хүрсэнгүй ээ. Малчдын амьдрал ийм л байна. Амь зуух ганц арга нь болсон малынхаа хойноос үр хүүхдээ ч гэх завгүй хөөцөлдөнө. Хавар зуд нүүрлэсэн нутгуудаар явж байхад хүүхэддээ гутал авч өгөх мөнгөөр малдаа тэжээл авч өглөө гэж ярих хүнтэй таарч л байлаа. Богд суманд сургуулийн өмнөх насны 270-д хүүхэд байгаагийн 70 хувь нь малчин өрхийн хүүхэд. Сумын “Эрхэс” цэцэрлэг жил бүр гурван бүлэгт 90 хүүхэд авдаг гэнэ. НҮБ-ын Хүүхдийн сангаас Бразилийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр, БСШУЯ, Эрүүл мэндийн яам болон орон нутгийн оролцоотойгоор нээн ажлуулж байгаа гэр цэцэрлэгийг 20 хүүхдийн багтаамжтайгаар өнгөрсөн долдугаар сарын 28-наас эхлүүлэн ажиллуулжээ. Гэр цэцэрлэгт хүүхэд авахдаа цус багадалттай, жин дутуу, ядуу, малчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг багийн дарга болон эмч нарын судалгааг түшиглэн сонгожээ. Гэр цэцэрлэгт ажиллаж буй багш, эмч, сувилагч нарыг хүүхдийг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, зохистой хоол хүнсээр хангах, эцэг эхчүүдэд зөвлөн туслах гэсэн агуулгаар тусгайлан сургалтад хамруулсан гэнэ. Хоёр сар хиртэй ажилласан гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг нутгийн иргэд ихэд дэмжиж дараа жил дахин ажиллуулахыг хүсч байлаа.

М.Нямсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж