
Монголд анх удаа болж буй “CEO Summit-2010”-д бизнесийн топ-100 байгууллага, өрсөлдөгч 50 аж ахуйн нэгж, ТОП таван банк болон банк бус санхүүгийн ТОП-10 байгууллагын CEO захирлууд цунлан уулзах юм. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй ТОП компаниудын СЕО-нууд уг чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн өнөөгийн болон хэтийн асуудлууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизм, бизнесийн орчны шинэтгэлийн явц, үр дүн зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн 2011 онд болон дунд хугацаанд хамтарч ажиллах боломжуудыг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалт болно.
Дээрх арга хэмжээ нь МҮХАҮТ-ын үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд энэхүү уулзалтад Монгол улсын Засгийн газрын болон УИХ-ын гишүүд мөн оролцоно.
Б.БЯМБАА