Эх баригчид номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Эх баригчид номын дуу сонслоо

Эрүүл мэндийн яам “Эх барихын яаралтай тусламж, эрчимт эмчилгээ” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд зохион байгуулжээ. Сургалтаар эх баригч нарт эх, нярайд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, яаралтай болон онцгой тохиолдолд жирэмсэлт төрөлтийг шуурхай шийдвэрлэх талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн байна.

Сургалтад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ, амаржих газрууд, ХӨСҮТ, бусад эмнэлгүүдийн мэдээгүйжүүлэг- эрчимт эмчилгээний эмч нар оролцож, ЭНЭШТ, ЭМШУИС, УКТЭ, Цус сэлбэлт судлалын төв, ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг зэрэг байгууллагуудын эрдэмтэн багш, эмч нар сургалтад багшилжээ.

Сургалтад оролцсон эмч нар ажлын бус цагаар жижүүр хийж, жирэмсэлт төрөлтийн хүндрэлтэй тохиолдлын оношлогоо, эмчилгээ, яаралтай тусламжийн журам, заавар, тушаал, удирдамж стандартуудтай танилцаж, мэс заслын өвдөлт намдаалт, мэс ажилбарын үеийн мэдээгүйжүүлгийн техникийг гардан хийж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ- мэдээгүйжүүлэгт ашиглаж буй орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй ажиллаж танилцсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж