
Заанууд тугалууддаа зам гарахад нь тусалж байсан үеэр энэ хэрэг гарсан ба таван заан тэр даруйдаа, хоёр нь өглөө нь үхжээ.
Заан галт тэргэнд дайруулсан хэрэг гарсан нь анх удаагаа биш гэж Энэтхэгийн Байгал орчны сайд Жайрам Рамеш (Jairam Ramesh) хэлээд ийм олон заан үрэгдсэн нь өмнө байгаагүй гэж онцолжээ.
Эрх баригчид галт тэрэгний жолооч нарт хандан заан зам гардаг хэсэгт хурдаа 40 км/цаг болгохыг үүрэгдсэн боловч тэр нь хэзээ ч биелж байсангүй. Орон нутгийн байгаль хамгаалах албаны Анимеш Басу-гийн хэлснээр Банархатын ойд галт тэргэнд олон амьтад дайруулан үхдэг гэнэ. Барс, бухан гөрөөс, буга үрэгдэх нь их байдаг байна.
Энэтхэгт зэрлэг зааны тоо 10-25 мянга гэгддэг ба тэдний өсөлтөд хулгайн ан хүний үйл ажиллагаа сөргөөр нөлөөлдөг ажээ.