Apple зах зээлийн хөрөнгөжилтөөр хоёрт оров

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Apple зах зээлийн хөрөнгөжилтөөр хоёрт оров

Apple iPad авах гэсэн Хятад дахь дараалал. Фото ©AFP

Apple компани зах зээл дэх хөрөнгөжилтөөрөө дэлхийн хоёр дахь компани боллоо гэж Bloomberg мэдээлсэн байна. Есдүгээр сарын 23-ны байдлаар зах зээл дээр Apple-ийн үнэ 267,5 тэрбум ам.доллар болсон байсан нь Хятадын  PetroChina компанийг ардаа үлдээсэн байлаа.

Nasdaq биржийн арилжаагаар тус компанийн хувьцааны үнэ 292,8 доллар хүрээд арилжааны төгсгөл рүү  288,9 доллар хүртэл унасан байна. Биржийн арилжааны өдрийн наймааны төгсгөлд  PetroChina хөрөнгөжилтөөрөө Apple-ээс давсан байв. Хөрөнгийн хувьд хамгийн том компани нь Америкийн  ExxonMobil  байгаа.

Тэмдэглэхэд, Apple-ийн хувьцааны нэг нь 2009 оны гуравдугаар сард 85,3 ам.доллар байсан нь өнөөгийн үзүүлэлтээс гурав дахин бага юм. Тэр цагаас хойш Apple хөрөнгөжилтөөр Microsoft-ийг ардаа орхисон юм.

Apple компанийн хувьцааны өсөлтөд iPad ба iPhone төхөөрөмжүүдийн худалдаа нөлөөлсөн ба тэд компанийн орлогын 30 хувийг хийж өгчээ. Хувьцааны үнэ нь 342,8 доллар хүртэл өснө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жилийн эцэст хувьцааны үнэ тэгж өсвөл Стив Джобсийн компанийн хөрөнгөжилт 313,2 тэрбум ам.долларт хүрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж