Герман нэгдсэний үр дүнг тайлагнав

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Герман нэгдсэний үр дүнг тайлагнав

Берлины ханын хэсэг. Фото ©AFP

ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер энэ сарын 22-ны өдөр хоёр Герман нэгдсэний 20 жилийн үр дүнг өгүүлсэн илтгэлээ тавьсан тухай FOCUS мэдээлжээ. Улс нэгдсэний 20 жилийн ойг ирэх сарын 3-нд тэмдэглэх юм. Немцүүдийн нэгдлийн хорин жилийн ойг тэрээр “том амжилтын түүх” гэж нэрлээд үүнд бүх немцүүдийн хүчин чармайлт оролцсон гэв. Гэхдээ сайд бас зарим нэг алдаа дутагдал байсныг хэлсэн байна.

Немцийн нэгдэл “насанд хүрэн бэхжсэн” гэж сайд тэмдэглээд “Зүүнийг сэргээх” үзэл баримтлал нь төгсөж, хоёр Германы амьдралын төвшин бараг зэрэгцлээ гэж онцолжээ. “Шинэ нутаг оронд амьдрал дунд төвшингөөс дор байна гэж 15 жилийн турш хэлж байсан нь улс төрийн бодлогын тактик байсан юм” гэж сайд хэлээд одоо үүнээс татгалзах ёстой гэв.

Яамны мэдээгээр зүүн нутагт дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь баруун хэсэгтэй харьцуулахад 75 хувь хүрсэн байна. Үүнийг эдийн засгийн бяцхан ид шид гэж Де Мезьер нэрлэв. Мөн тэрээр орчин үеийн дэд бүтцийг бүтээхэд хотын ба дардан замуудын хөгжлийг онцлоод тэр нь чанараар барууныхаас давуу байгааг хэлжээ. Эмнэлэг ба боловсролын салбарт зүүн хэсэг их амжилттай ч сайд хэлэв. Тэрээр дутагдалдаа зүүн хэсэгт барууны хууль ба санхүү, татварын системийг шууд хэрэглэснийг оруулжээ. Зүүн нутагт хүн амын бодлого хамгийн хурц байгааг тэр хэлээд 1991-2008 онуудад зүүнээс баруун тийш 2,7 сая хүн шилжээд дөнгөж 1,6 сая нь буцан ирсэн гэлээ. Жил бүр зүүнээс баруун тийш 50 мянган хүн шилжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж