Шоронгийн харгалзагч 54 саяыг хожив

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Шоронгийн харгалзагч 54 саяыг хожив

Powerball лотерейн тасалбар. Фото ©AFP

Нью-Йоркийн Рикерс-Айленд (Rikers Island) шоронгийн харгалзагч эмэгтэй Powerball хонжворт сугалаагаар 54 сая ам.доллар хожсон тухай  New York Post сонин бичжээ.
Гарина Ферон гэдэг 34 настай эмэгтэй ийм их мөнгө хожсон ч гэсэн шоронгийн харгалзагчийн ажлаа орхихгүй гэхдээ хэдэн удаагийн чөлөөгөөр хожил авсны сэтгэлийн хөөрлөө дарна гэжээ.

Ферон хагас жилд л нэг удаа хонжворт сугалааны билет худалдан авдаг  гэнэ. Энэ удаа хожилтой тасалбараа мартсан байгаад дараа нь шалгасан ажээ. Рикерс-Айлендын харгалзагч мөнгөө хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байгаа ч гэсэн сахрын шижинтэй эхдээ Ямайка аралд байр худалдан авч өгөх хүсэлтэйгээ хэлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж