Лейборист нам шинэ тэргүүнээ сонгов

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Лейборист нам шинэ тэргүүнээ сонгов

Эд Милибэнд. Фото ©AFP

Өнгөрсөн бямба гаригт Их Британийн Лейборист нам шинэ лидертэй болжээ. Sky News, мэдээлснээр Лейборист намыг Эрчим хүч ба цаг уурын яамыг толгойлж байсан Эд Милибэнд толгойлох болов. Намын даргын суудлын төлөө түүний ах Дэвид Милибэнд, Эд Боллс, Энди Бернем, Диана Эбботт нар өрсөлдсөн байна.

Намын гишүүд ба үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар оролцсон санал хураалтад Эд Милибэнд 50,6 хувийн санал авч, ах нь 49,4 хувийн саналтайгаар дараалсан байна. Лейборист намын тэргүүнээр зарлагдсаны дараа 40 настай Эд Милибэнд намын удирдлагад “шинэ үеийнхэн” гарч ирлээ гэж мэдэгдээд шинэ чиглэлээ тунхаглажээ.

Милибэндын өмнө намыг толгойлж байсан ерөнхий сайд асан Гордон Браун индрээс мэдэгдэхдээ уг арга хэмжээнд өмнөх сонгуулиар болсон явдлын хариуцлагыг өөртөө авах эрмэлзлээ намынхандаа харуулахаар ирсэн гэв.

Энэ жилийн тавдугаар сарын сонгуулиар лейбористууд консерваторуудад ялагдан Их Британийн ерөнхий сайдаар Дэвид Кэмерон сонгогдож, Браун намынхаа лидерээс огцорсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж