“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид пүрэв гаригт Нанжин хотыг зорино | News.MN

“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид пүрэв гаригт Нанжин хотыг зорино

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид пүрэв гаригт Нанжин хотыг зорино

Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагаас Улаанбаатар-Бээжин-Нанжины чиглэлд “Аir china компанийн онгоцоор нисэхээр боллоо. “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 27-28-нд БНХАУ-ын Нанжин хотноо болох юм. Тус тэмцээнд Азербайжан, АНУ, Монгол, Япон, Канад, Украин, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн шилдэг найман багийн тамирчид оролцох ба хоёр хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар халз барилдан, хэсэгтээ байр эзэлсэн дарааллаар нөгөө хэсгийнхээ байр эзэлсэн багтай 1-2-р байр, 3-4-р байр, 5-6-р байр, 7-8-р байрын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцох Монголын шигшээ баг, тамирчдын бүрэлдэхүүн:

Багийн ахлагч: О.Баянмөнх /МЧБХ-ны нарийн бичгийн дарга, БТСГ-ын шигшээ багийн албаны мэргэжилтэн/

Шүүгч: Ц.Сэрээтэр /ОУ-ын I зэрэг, МЧБХ-ны нарийн бичгийн дарга/

Эмч: Ч.Насанбат /Багийн эмч, БТСГ-ын анагаах ухааны албаны дарга/ 

Зураглаач: О.Гантулга: /“Монгол” телевизийн зураглаач/

Дасгалжуулагчид:
З.Дүвчин /МУГТ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/

Тамирчид:

48 кг -Ц.Энхжаргал –МУГТ
51 кг -Д.Отгонцэцэг –ОУХМ  
55 кг -Н.Алтантуяа –ОУХМ    
59 кг – Э.Цэвэгмэд -ОУХМ    
63 кг О.Насанбурмаа –ОУХМ
67 кг Б.Одончимэг -ОУХМ  
72 кг О.Бурмаа –МУГТ

Б.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nanjing 2010-03-23 127.0.0.1

Бүрэн мэдээллэлийг МЧБХ-ны www wrestling mn – ээс аваарай

Avatar

baskhyy 2010-03-23 127.0.0.1

naad durakuud chin yalagdah baikh aa

Avatar

hi 2010-03-23 127.0.0.1

good luk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж