Үдэшлэг буудалцаанаар төгсөв

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Үдэшлэг буудалцаанаар төгсөв

Хэргийн газраас хийсэн ABC7 сувгийн зураг

Лос-Анжелес хотод тэмдэглэгдсэн нэгэн төрсөн өдрийн баярын дараа үүсэн хэрүүлийн улмаас буудалцаан гарч есөн хүн шархдан нэг хүн амиа алдсан тухай орон нутгийн KTLA телевиз мэдээлэв.

Уг хэрэг бямба гаригийн шөнө Бойл-Хайтс (Boyle Heights) дүүрэгт гарсан ба шар айраг хязгааргүй баярт 10 доллар төлсөн хэн ч ирж болох байжээ. Баярын төгсгөл рүү зодоон гарч хэн нэгэн нь хүмүүс рүү буудсан гэнэ.

Шархдагсдаас хоёр нь хутгалуулсан байсан ба 22 настай залуу газар дээрээ буудуулжээ. Эмнэлэгт хүргэгдсэн нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Одоогоор цагдаагийнхан хэргийн шалтгааны талаар хувилбараа гаргаагүй бөгөөд зодоон ба буудлага гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой гэж тэмдэглэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж