Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 26

Есдүгээр сарын 26-ны баяр

Сонсголгүй хүмүүсийн олон улсын өдөр

Сонсголгүй хүмүүсийн олон улсын өдрийг (International Deaf Day) Дэлхийн сонголгүй ба хэлгүй хүмүүсийн холбоо (World Federation of the Deaf,) байгуулагдсанд зориулан 1951 онд тогтоожээ. Статистикийн мэдээгээр дэлхийн есөн хүний нэг нь сонсголын доголдолтой. Дэлхийд 2500 хэл байдаг ба сүүлийн үед түүн дээр харц, дохио зангааны хэл нэмэгдэн мэргэжилтнүүдийн анхааралд тогтмол байгаа. WFD өнгөрсөн зууны 50-иад онд дохионы системийг бий болгожээ.

Ширээт лам де Л’Эпе (Charles-Michel de l"Аpаe) 1760 онд Парисийн сонсголгүй хүмүүсийн институтыг (Institut National de Jeunes Sourds de Paris) байгуулсан бөгөөд ламтан дохионы хэлийг ихээр дэмжиж иржээ. Хөгжлийн ийм бэрхшээлтэй  олон суутнууд байлаа. “Францын яруу найргийн жонон” гэж нэрлэгдсэн Сэргэн мандлын үеийн яруу найрагч Пьер де Ронсар, “Парисийн дарь эхийн сүм”-ийн зохиогч Виктор Гюго, агуу суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен, Италийн зураач Антонио Станьоли, Францын барималч Клод-Андре Десен ба Францын гүн ухаантан, зохиолч  Жан Жак Руссо зэрэг суутнууд энэ бэрхшээлд нэрвэгдсэн байжээ.

Европын хэлний өдөр
Европын хэлний өдрийг (European Day of Languages) хэлний олон төрөл болон европ хүн бүрийг хоёр хэлтэй болгох мөн дэлхийн хэлний сургалтыг дэмжих зорилгоор 2001 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Европын институтуудад англи, болгар, унгар, грек, дани, ирланд, испани, итали, латыш, литов, мальт, немц, нидерланд, польш, португали, румын, словак, словен, фин, франц, чех, швед, эстон хэлнүүд тэгш эрхтэйгээр хэрэглэгддэг. Европын холбооны албан ёсны байгууллагын гаргаж байгаа бүх шийдвэрийг албан ёсны хэлнүүдэд орчуулдаг ба холбооны иргэд нь ямар ч хэлээрээ асуулга авах эрхтэй. ЕХ-ны хил хязгаар тэлэгдэх тусам “европын хоёр хэл” буюу англи, франц хэл голчлон немц хэл дараалан хэрэглэгдэж байна. Иймээс бусад  хэлийг оролцуулсан хэл зүйн хөгжил ба түүнийг хамгаалах нь тус холбооны хэлний албан ёсны бодлого юм.

Йемены хувьсгалын өдөр
Уг баярыг тус орны хойд хэсэгт тэмдэглэдэг.1962 оны хувьсгалын дараа Хойд Йемены имамет оршин тогтнохоо больж оронд нь Арабын бүгд найрамдах Йемен тусгаар тогтнолоо зарлан байгуулагджээ. Өмнөд хэсэгт нь өөрийн хувьсгал 1963 оны аравдугаар сарын 14-нд гарч Британийн колонийн эсрэг боссон байв. 1967 онд Британичууд Өмнөд Йеменаас гарч явсан бөгөөд хоёр Йемен 1990 онд нэгджээ.

Өдрийн ишлэл
“Ажил үйлс бүрт хөдлөх хүсэл байхгүйгээ даван гарах эгшин нь хамгийн чухал”
(Оросын физиологч Иван Петрович Павлов 1849 оны есдүгээр сарын 26-нд төржээ)

И.П. Павлов Колтуш тосгонд ажиллаж байх үедээ. Зураач М.В Нестеров, 1930 он
Бусад ишлэл: “Таныг ямар ч өндрөөр үнэлж байсан ч би юм мэдэхгүй гэж өөртөө хэлэх зүрхтэй байгтун”

“Тогтмол ажилладаг эрхтний амралт нь бүтээлээс нь илүүтэйгээр хамгаалагдах ёстой”

“Амьдрал бол эрх чөлөө, сахилга бат ба уцаарлалт, сааралтаас бүрдэх бөгөөд аль нь ч бусдаасаа тусдаа оршин тогтнохгүй”

“Шинжлэх ухаан хүний амьдралыг бүхэлд нь шаарддаг гэж санагтун. Хоёр амьдрал байсан ч тэр нь хүрэлцэхгүй”

Үйл явдал

Австри, Прусс, Орос ариун холбоо  гэгчийг байгуулав

1815 он: Парис хотноо Австри, Прусс, Орос ариун холбоо  гэгч хаадынхаа холбоог байгуулжээ.  Уг холбоо нь Наполеоны эзэнт улсыг унагасны дараа Европын хувьсгалын хөдөлгөөний эсрэг байгуулагдсан байна. Холбоо байгуулах санаачилгыг гаргасан Оросын эзэн хаан I Александр ийм гэрээний тусламжтайгаар хаант засаглалтай, христийн орнуудын хооронд дайн гарах боломжийг зайлуулахаар эрмэлзжээ. Парис хотноо энэ өдөр эзэн хаан I Александр, Австрийн эзэн хаан I Франц, Пруссийн ван  III Фридрих Вильгельм гурав Ариун холбоогоо байгуулан зохих гэрээнд гарын үсэг зуржээ. “Ариун итгэл үнэмшил, хайр, үнэн ба энх тайвны сургаалыг” эрхэмлэнэ гэж баримтын үндсэнд зааж өгсөн байлаа.

Удалгүй энэ холбоонд Францын хаан XVIII Людовик нэгдсэн байна. Дараалан Их Британийн эрх баригч жонон ба Ромын хамба хоёроос бусад Европын хаад нэгджээ. Гэхдээ Их Британи холбооны бодлогыг зарим талаар дэмжиж байсан ба харин Туркийг христийн биш гээд холбоонд аваагүй байна.

Холбооны ажиллагааны хэлбэр нь хаад болон Гадаад хэргийн сайд нарын төвшний уулзалт байлаа. Гэсэн ч Европын орнууд Оросын эсрэг лалын Турктай хамтран хийсэн Крымын дайн (1853-1856) христийн хаадын холбоо байгуулах бүх найдварыг булшилсан юм.

Ан-2  онгоцоор орон сууцны байрыг мөргөв
1976 он: Тэр жилийн энэ өдөр эхнэр нь хүүхдээ аваад явсан нисгэгч Ан-2 онгоцоор Новосибирскийн орон сууцны таван давхар байрыг санаатайгаар мөргөсөн хэрэг гарчээ. Ням гаригийн өглөө Баруун-Сибирийн иргэний агаарын тээврийн газрын нисгэгч Ан-2 онгоцоор зорчигчидгүй дур мэдэн нисээд хотын дээгүүр нам нислэг хийж байгаад онгоцоо өглөөний найман цагийн үед Степная, дом 43/1 гудамжны таван давхар байшин руу чиглүүлэн мөргөсөн ба  нисгэгч өөрөө амь үрэгдсэн байлаа. Онгоцны ихэнх нь байрны гадна унасан ч уг байранд онгоцны асгарсан бензины улмаас гал гарчээ. Энэ үйлдлийн улмаас 11 оршин суугч амиа алдсан юм. Өөр нэг хувилбараар нисгэгч эхнэр ба хамаатнуудынхаа байр луу онгоцоо чиглүүлж тэднээс “өшөө авах” гэсэн гэдэг. Харин тэд гэртээ байгаагүй байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж