Монгол эмэгтэй хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй хэрэгт холбогджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бангладешт Ц гэх 33 настай монгол эмэгтэй хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан талаар өнгөрсөн баасан гаригт Гадаад харилцааны яаманд өнгөрсөн баасан гаригт мэдээл ирсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Зургадугаар сард гарсан гэх энэ хэргийн талаар эргэн тодрууллаа. Түүнийг Бангладешт өнгөрсөн зургадугаар сарын 24-нд баривчилсан ба  Улсын Мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст хар тамхины хэргээр шалгуулж буй Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын хамсаатан нь ажээ. Мөн эл хэрэгт БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хорих ял авсан Л.Байгальмаа нарын хэд хэдэн хүн  холбоотой талаар албаны эх сурвалжийн мэдээлэл бий. Энэ талаар УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга, хошууч Л.Эрдэнэцогтоос тодрууллаа.

    -Хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж буй Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын хэргийн мөрдөн байцаалт аль шатандаа явна вэ. Тэдний хамсаатан гэх бүсгүй мөн мансууруулах бодис тээвэрлэж яваад Бангладешт баригдсан байна. Энэ талаар албан ёсны мэдээлэл ирэв үү?

    -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 183 дугаар зүйлээр иргэн Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ нь мансууруулах төрлийн бодис тээвэрлэж хилээр гаргахыг завдсан гэх зүйл анги юм. Хэрэгт сэжигтнээр татагдсан Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа. Харин Бангладешт саатуулагдсан монгол эмэгтэйн хувьд дээрх сэжигтнүүдтэй холбоотой болох нь тогтоогдсон. Одоогоор тус улсын хууль хяналтын байгууллага түүнийг  цагдан хорилгүй, гадуур мөрдөн байцаалт явуулж буй тухай мэдээллийг бид аваад байна.

    -Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын хар тамхины хэрэгт БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа  хорих ял авсан Л.Байгальмаа холбоотой гэх яриа байна, үнэн үү?

    -Одоогоор хэргийг эцэслэн шийдээгүй учраас тодорхой мэдээлэх боломжгүй.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж