ОХУ-ын ерөнхийлөгч Медведев паралимпийн тамирчдаа шагнаж, урамшуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Медведев паралимпийн тамирчдаа шагнаж, урамшуулна

Хэдийгээр бие эрхтний хувьд бусдаас ялгаатай боловч ОХУ-ын паралимпийн
тамирчид Ванкуверийн X паралимпид гайхалтай амжилт гаргасныг нь үнэлж,
тус улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэднийг халуун дулаанаар угтаж
авахаар болжээ. Ванкуверийн олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийн
тамирчид сүүлийн зуун жилд байгаагүй чамлахаар амжилт гаргасан учир
ерөнхийлөгч Медведев олимпийн хорооны удирдлагыг бүхлээр нь огцруулсан
боловч Канадын цас мөсөн дунд бахдам ялалт байгуулж, медалийн хүснэгтийг
тэргүүлсэн паралимпийн тамирчдаараа бахархаж, баяр хүргэсэн байна.
“Moscow Times”-д мэдээлснээр энэ сарын 30-нд Кремлийн ордонд паралимпийн
тамирчдыг хүлээн авч, шагнал гардуулах ёслол болох бөгөөд алтан медаль
хүртсэн тамирчдыг засгийн газраас 135 мянган ам.доллар хүртэлх мөнгөн
шагналаар шагнах болжээ.
Ванкуверийн X паралимпийн наадамд 33 орны 1300 гаруй тамирчид спортын
таван төрөлд өрсөлдсөн ОХУ-ыг төлөөлөн Ванкуверийн паралимпийн наадамд
оролцсон тамирчид нийт 38 медаль хүртсэнээс 12 нь алт юм. Тэд мөн 2006
оны Турины паралимпийн наадмаас 33 медаль хүртэж, медалийн чансаагаар
тэргүүлж байжээ. Гэтэл тэдэнтэй харьцуулахад, Ванкуверийн дэвжээнээс
Оросын олимпийн шигшээ багийнхан ердөө гурван алт, нийт 15 медаль
хүртэж, 11-рт бичигдсэн билээ. Энэ чамлахаар амжилтыг Медведев шүүмжилж,
улмаар ОХУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачев өөрийн
саналаар ажлаасаа огцорсон юм.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж