Аймаг дүүргийн эмч нар номын дуу сонсов

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Аймаг дүүргийн эмч нар номын дуу сонсов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрүүл мэндийн яамнаас “Эх барихын яаралтай тусламж, эрчимт эмчилгээ” сэдэвт  сургалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд зохион явуулсан байна. Уг сургалт нь эх, нярайд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, яаралтай болон онцгой тохиолдолд жирэмсэлт төрөлтийг шуурхай шийдвэрлэх талаар эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн байна.  Сургалтанд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ, амаржих газрууд, ХӨСҮТ, бусад эмнэлгүүдийн мэдээгүйжүүлэг- эрчимт эмчилгээний эмч нар оролцож, ЭНЭШТ, ЭМШУИС, УКТЭ, Цус сэлбэлт судлалын төв, ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг зэрэг байгууллагуудын эрдэмтэн багш, эмч нар хичээл заажээ.  Эмч нар зөвхөн номын дуу сонсоод зогсохгүй ажлын бус цагаар жижүүр хийж, жирэмслэлт төрөлтийн хүндрэлтэй тохиолдлын оношлогоо, эмчилгээ, яаралтай тусламжийн журам, заавар, тушаал, удирдамж стандартуудтай танилцаж, мэс заслын өвдөлт намдаалт, мэс ажилбарын үеийн мэдээгүйжүүлгийн техникийг гардан хийж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ- мэдээгүйжүүлэгт ашиглагдаж буй орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй ажиллаж танилцсан байна.


    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж