Харумафүжи дур булаам залуугаар тодров

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Харумафүжи дур булаам залуугаар тодров

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан
төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг
Харумафүжи Д.Бямбадорж олон жилийн турш нууцалсан сүйт бүсгүйгээ ил
гаргаж, албан ёсоор олонд танилцуулах гэж байгаа тухай мэдээлэл Японд ид
шуугиан тарьж байна. Нэрээ сольсноос хойш амжилттай барилдаж, бас олны
анхаарлыг татах болсон Харумафүжигийн найз бүсгүйг нь М.Баттуул гэдэг
аж. Тэрээр Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг,
23 настай бүсгүй гэнэ. 1984 онд төрсөн озэки Харумафүжи өдгөө 26 нас
хүрч байгаа бөгөөд аки башё дуусгаад энэ сарын 29-нд хэвлэлийн бага
хурал хийж, сүйт бүсгүй болоод хуримынхаа талаар мэдээлэл хийхээр болсон
байна. Улсын заан Даваанямын дүү Бөхийн холбооны Нямдорж ач дүүгийнхээ
хуримыг гардан бэлтгэж, найр наадам хийхээр зэхэж байгаа сурагтай.
Харин тун удахгүй хуримаа хийх гэж байгаа Харумофүжигийн талаар японы
хэвлэлүүд байнга бичиж, түүнийг “Сүмогийн хамгийн дур булаам залуу”
хэмээн хүүхнүүд онцолж байгаа аж.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж