Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, нийт гурван асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, дарааллын тухай  байсан бөгөөд уг асуудлыг хэлэлцээд, дарааллыг тогтоосон захирамж гаргахаар тогтсон аж. Уг захирамжид хэлэлцэх 27 асуудлыг оруулан баталжээ.
    Үүнд:
     

    1/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    2/Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    3/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

     4/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
    5/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    6/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
     7/Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

     8/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

     9/Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл; 

    10/Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

    11/Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    12/Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    13/Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    14/Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    15/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    16/Төсвийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    17/Бэлчээрийн тухай хуулийн төсөл;

    18/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

     19/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

    20/Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл;

    21/Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл;

    22/Казиногийн хуулийн төсөл;

    23/Төрийн дээд цол, одон, медалийн тухай хуулийн төсөл;

    24/Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл;

    25/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

    26/“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

     27/Бусад. хэмээсэн байна.

    Б.Мандах

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж