Роботын тусламжтайгаар зүрхний мэс засал хийжээ | News.MN

Роботын тусламжтайгаар зүрхний мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Роботын тусламжтайгаар зүрхний мэс засал хийжээ

Бразилийн мэс заслын эмч, мэргэжилтнүүд олон гартай робот ашиглан зүрхний мэс засал хийжээ. Уг ажиллагаанд оролцсон Робинсон Поффо гэгч мэс засалчийн хэлснээр Сау-Паулу хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт 35 настай өвчтөнд уг хагалгааг хийсэн байна. “Өвчтөний зүүн болон баруун талын завсар хэсэг цоорхой байсан. Харин бид роботын тусламжтайгаар зүрхний энэ гажгийг эмчиллээ” хэмээн Поффо ярьжээ. Өндөр дэвшилтэт технологиор бүтсэн мэс заслын туслахын үүрэгтэй уг робот нь дөрвөн гартай бөгөөд зүсэлт хийх болон судас холбох зэрэг нарийн нямбай ажиллагаанд тусалдаг байна. Роботын ачаар өвчтөний цээжний хөндийг нээхдээ 25 см орчим зүсэлт хийсэн бөгөөд хагалгааны дараа 3-4 хоногийн дараа эмнэлгээс гарах бүрэн боломжтой гэнэ. Энгийн нөхцөлд хийсэн хагалгааны дараа ямартай ч 10 хоног эмнэлгийн нөхцөлд эмч нарийн хяналтад байх шаардлагатай байдаг аж. Энэ төрлийн мэс заслыг өнгөрсөн арван жилийн турш АНУ болон Европын орнуудад хийж байсан боловч анх удаагаа Латин Америкт “роботтой мэс засал” хийсэн талаар доктор Поффо мөн ярьжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bair tureesluulne 2010-03-23 114.164.197.84

Arslanta guur in oir zaswar hiisen dulaan 2 oroo bair tureesluulne Une hymd mash dulaan Hagas tawilgata Utas 98090650

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж