Шударга өрсөлдөөнд улс төрийн дэмжлэг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Шударга өрсөлдөөнд улс төрийн дэмжлэг хэрэгтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын урилгаар манай оронд айлчилж байгаа АНУ-ын Холбооны худалдааны хорооны Ерөнхий зөвлөх Том Виллардыг Тэргүүн шадар сайдын зөвлөх Н.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар АНУ-ын Холбооны худалдааны хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, санамж бичиг байгуулах, цаашлаад  манай улсын шударга өрсөлдөөний байгууллыг чадавхижуулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцсон байна.

    Тэргүүн шадар сайдын зөвлөх Н.Хүрэлсүх “Өрсөлдөөний асуудал манайд хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед үүнийг яаж зөв зохицуулах, хэрхэн ажиллах хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар анхаарч  идэвхийлэн ажиллаж байгаа. Энэ цаг үед та манай оронд хүрэлцэн ирж үнэтэй зөвөлгөө өгч байгаа явдалд бид ихээхэн талархаж байна. Танай нэр хүндтэй байгууллага цаашид дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.

    Дэлхийн улс орны туршлагыг харж байхад энэ чиглэлийн байгууллага дагнасан үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл танай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар улсын өрсөлдөөн, зар сурталчилгааны зохицуулалт, тендер гээд ихээхэн ачааллыг нуруун дээрээ үүрсэн багахан бүтэцтэй чадварлаг байгууллага харагдаж байна. Тиймээс үр бүтээмжийг улам өндөр болгохын тулд хийх зүйлээ оновчтой болгож, бусад зохицуулах салбарын байгууллагатай нягт хамтран ажиллахаас гадна улс төрийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй гэдгийг Ноён Том Виллард онцолжээ. 

     Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж