МАХН-ын нэрийг солиход судалгаа хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын нэрийг солиход судалгаа хэрэгтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын Удирдах зөвлөлөөс “Шинэчлэл-манлайлал-хөгжил” тунхгийг намын гишүүд, дэмжигчдээрээ хэлэлцүүлж  байгаа билээ. Үүнтэй холбогдуулан, МАХН-ын  “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүрийн зохицуулах зөвлөл хуралдаж,   байр сууриа илэрхийлэхээр тогтсон байна. Жигүүрийнхэн дөрвөн зүйлээр байр сууриа тодорхойлжээ. Үүнд:

    1.Үзэл баримтлалын хувьд нийгмийн ардчиллыг чиг баримжаа болгосон, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлсэн зүүн төвийн  нам байх нь “…ядуу доод ард түмний тусыг туйлаар бодно…” гэсэн манай намын уламжлалт  бодлоготой нийцнэ.

    2.Нам ууган нэрээ сэргээх асуудлыг авч үзэж болох боловч эрх зүйн  болон бусад олон  хүчин зүйлийг нарийн тооцон судалж үзэх шаардлагатай байна. Тухайлбал, ахмад, дунд, залуу гурван үеийн тэгш төлөөлөлтэй улс төрийн хүчний хувьд бусад намаас ялгагдах үнэт зүйл болсон ахмадуудынхаа санаа бодлыг чухалчлан үзэх

    3.Дээрх  асуудлыг шийдвэрлэхэд намын нийт гишүүд идэвхтэй оролцож, жирийн гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл болж чадах намын уламжлалт зүүний үзэл баримтлалд тууштай явж ирсэн шударга, ажил хэрэгч хүнээ  их хуралд сонгож оролцуулах

    4.Үйл ажиллагаагаараа   олон түмний  итгэлийг  хүлээсэн  хариуцлагатай улс төрийн хүчин байх нь намын шинэчлэлийн гол тулгуур зарчим  байх ёстой гэж   жигүүр үзсээр ирсэн бөгөөд энэ асуудлыг  намын XXVI  их хурлын шинэчлэлийн бодлогын цөм нь байх ёстой гэж үзжээ.

    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж