Салхи секундэд 18-20 метр хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Салхи секундэд 18-20 метр хүрнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө  5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшиж, төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15  хэм дулаан байна.

     
    .

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж