Австралийн хамгаалагч Киснорбо ДАШТ-д оролцох боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Австралийн хамгаалагч Киснорбо ДАШТ-д оролцох боломжгүй болжээ

Английн хөлбөмбөгийн “Лийдс Юнайтед” багт хүчин зүтгэж буй Австралийн шигшээ багийн хамгаалагч Патрик Киснорбо өнгөрсөн шөнө “Миллвол”-той хийсэн тоглолтын үеэр өсгийндөө гэмтэл авч, улмаар хоёр сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Өдгөө 28 настай Киснорбо тоглолт эхэлснээс хойш ердөө зургаахан минутын дараа талбайг орхисон бөгөөд тоглолт 2:0 харьцаатай “Миллвол”-ын ялалтаар өндөрлөсөн байна. “Лийдс”-ийн дасгалжуулагч Саймон Грейсон Киснорбогийн талаар “Тэр өсгийндөө нэг бус удаа гэмтэл авсан. Харин гэмтэл нь сэдэрч, зовиуртайн дээр биеийн байдал тааруухан байгаа учир энэ улирлыг дуустал, цаашилбал ДАШТ-д ч оролцож чадахгүй хүрээд байна” гэжээ.
Хэдийгээр Австралийн шигшээ багийн дасгалжуулагч Пим Вербеек шигшээ багийн тоглогчдоо эцсийн байдлаар сонгоогүй боловч Австралийн цомын тэмцээнд таван удаа түрүүлсэн туршлагатай хамгаалагч Киснорбо шигшээ багийн бүрэлдэхүүнд эргэлзээгүй багтах байсан юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж