Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон “Мишээл” групп хамтран барилгын үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаанд барилга угсралт болон барилгын материалын түүхий эдийн үйлдвэрлэл эрхэлдэг 100 гаруй компани оролцож, үйл ажиллагаагаа сурталчлах юм байна. Эндээс Монголын барилгын компаниудын чанар стандарт ямархуу түвшинд яваа болон үнэ ханш зэрэг хэрэглэгч, худалдан авагчдад шаардлагатай бүх мэдээллийг авч болох аж. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-28-нд “Мишээл экспо” төв дээр гарна.
Б.ГАЛ
Б.ГАЛ