Бэлчээрээ урт хугацаанд ашиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Бэлчээрээ урт хугацаанд ашиглах боломжтой

Монголын Мянганы Сорилтын Сан-Хот Орчмын Бэлчээрийн Төслөөс хамтран ажиллах малчдын бүлэгтэй гэрээ хийх ажлаа эхэлж байна. Энэ сарын 27-д Төв аймгийн Алтанбулаг сумнаа төсөлд хамрагдах малчдын бүлэгтэй гэрээ хийх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. . Тус арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд М. Энхболд, УИХ-н гишүүд, ХХААХҮЯ, Мянганы Сорилтын Корпораци, Монголын Мянганы Сорилтын Сангийн хүндэт төлөөлөгчид оролцохоор төлөвлөгджээ.

Энэ үеэр Монгол улсад бэлчээрийг малчдад түрээсээр эзэмшүүлэх шинэ системийг анх удаа нэвтрүүлэх гэж буйтай холбогдуулан “Малчдын бүлэгтэй бэлчээр ашиглалтын гэрээ” хийх ажлын нээлтийг Алтанбулаг суманд зохион байгуулах юм. Алтанбулаг сумын малчдын зургаан бүлэгтэй гэрээ хийх, малчдын бүлэгт худаг гаргах ажлын тендерт ялсан худгийн компаниудтай гэрээ үзэглэх,  тус үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах ажил зохион байгуулагдах гэнэ.

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот орчмоос нийт 300 малчны бүлгийг сонгож бэлчээрээ урт хугацаанд гэрээгээр ашиглах эрхээр хангаж хөрөнгө оруулалт хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтыг сумын ажлын хэсэг буюу орон нутаг малчдын бүлгийн өргөдөл дээр тулгуурлан зохион байгуулсан. Хоёрдугаар шатанд анхан шатнаас шалгарсан 403 малчны бүлэг бизнес санал боловсруулж, тэдгээрийн сонгосон бэлчээрийн талбайд байгаль орчин, нийгмийн үнэлгээний ажил хийгдсэн юм. Энэ үнэлгээгээр тэнцсэн бүлгүүдтэй бэлчээр ашиглалтын гэрээ хийх ажлын нээлтийг тус өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгуулах аж

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж