Бразилийн улсын өмчит газрын тосны “Petrobras” компани нь хувьцааны саналаа 70 тэрбум ам.долларт хүртэл өсгөсөн нь дэлхийд хамгийн ихээр олон нийтэд арилжих үнэт цаасанд тооцогдож байна. Ойрхи Дорнод болон Азийнбаян хувь хүмүүс болон компаниуд хувьцааг худалдан авах санал ирүүлсэн юм.
“Petrobras” компани 1,87 тэрбум урьдчилсан хувьцааг, 2,4 тэрбум санал өгөх эрхтэй хувьцааг тус бүр шинээр арилжсан байна. Хувьцааны мөнгийг саяхан Рио де Жанерагийн эргийн орчимд нээсэн газрын тосны нөөц газрыг хөгжүүлэх санхүүжилтад зориулах юм.