Гуравдугаар сарын 23 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 23

Гуравдугаар сарын 23-ны баярууд

Пакистанд Энэтхэгийн мусульманчуудын тусгаар улс байгуулахыг уриалсан 1940 оны тогтоолыг дурсах Пакистаны өдрийнг тэмдэглэдэг.

Пакистаны цэргийнхэн Пакистан-Энэтхэгийн хил дээр төрийн далбааг буулгах өдөр тутмын ёслолын үеэр

Бүх Энэтхэгийн мусульманы лигийн чуулган Лахор хотод 1940 оны гуравдугаар сарын 23-нд болсон 100 мянган хүний цуглаанаас лэмжигдсэн тогтоолын төслийг Британийн Засгийн газарт өргөх бичиг болгон боловсруулсан юм. Тэр үед Пакистан гэсэн үг гарч байгаагүй ч анх удаагаа тусгаар улсын тухай дурссан нь тэр байлаа. Энэтхэгийн мусульманууд лалын дэг журмаараа амьдрахыг мөрөөдөж байсан юм. Үүнээс хойш 10 жил өнгөрөөгүй байхад тийм улс байгуулагдсан боловч мусульманчуудын эв нэгдэл байхгүйгээс өнөөгийн Пакистан ба Бангладеш гэсэн хоёр улс болон задарчээ. Шинээр байгуулагдсан улс өөрийн хөрш Энэтхэг, Афганистантай нөхөрсөг харилцаагаа тогтоож чадаагүй. Лалын журмыг тогтоох гэсэн нь дакистанчуудад янз бүрээр тусч тэднийг хэрэгцээ нь дэлхийгээр тараасан аж. Энэ өдөр нь эрт дээр цагт өөрийн нүглээр алга болсон вант улсууд шиг тусгаар байх пакистанчуудын мөрөөдөл болон түүхэнд оржээ.

Өдрийн ишлэл

“Британийн Энэтхэгийн баруун хойд мөн зүүн бүсүүд дэх мусульманы олонхи болсон мужууд тусгаар улс болох ёстой. Түүнийг бүтээгч сувъектууд нь автономи ба бие даасан байна”
(Лахорт 1940 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан тогтоолоос)

Мусульманы лигийн лидер, Энэтхэгийн лалынханы тусгаар улс байгуулахын төлөөх үзэл сурталч, Туэхаглалыг бүтээгч Мухаммед Али Жинна Пакистаны амбан захирагчаар сүүлийн жилүүддээ ажиллаж байлаа

Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын ивээл дор Дэлхийн цаг уурын өдрийг (World Meteorological Day) тэмдэглэдэг. Яг энэ өдөр 1950 онд Дэлхийн цаг уурын  байгууллагын конвенци хүчин төгөлдөр болсон юм. Баярын уриа нь “Цаг уур, уур амьсгал ба ус мэдээллийн эринд”. Сүүлийн хэдэн арван жилд хуримтлуулагдсан статистикаар байгалийн бүх гамшгийн 80 хувь нь цаг уурын ба усны үйлдлийн гаралтай харуулж байна. ХХ зууны 50-иад онд байгалийн гамшгийн хохирол жилдээ дөрвөн тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол тэр хэмжээ 90-ээд онд 40 тэрбум болтлоо өссөн байна.

Үйл явдал

1801 он. Одоогоос 209 жилийн өмнө Оросын эзэн хаан I Павел  Михайловскийн шилтгээний өөрийн унтлагын өрөөнд согтуу офицерын гарт боомлигдон хөнөөгдлөө.Ингэж Оросын түүхэн дэх хамгийн сүүлчийн ордны хуйвалдаан хийгджээ. Хуйвалдаанд 30-70 хүн оролцсон гэх янз бүрийн мэдээ байдаг. Төрийн эргэлтийг зохион байгуулагчид гүн Пален, ван Платон Зубов нар Екатерина хааны дотны хүмүүс байсан учир Павелыг үзэн ядах хувийн өшөө хонзонтой байв. Павел хаан ширээнд суугаад эхийнхээ тогтоосон журам горимыг эрс өөрчилж эхэлсэн нь олон язгууртнуудын дургүйг хүргэсэн юм. Платон Зубовын том ах Николай хааныг алтан гаансаар цохин хөнөөсөн гэх яриа ч бий. “Гансаар чамархайдаа цохиулсаны улмаас татан унаад эзэн хаан өөд болов” гэсэн шоглол  дараа нь гарсан байлаа. Хуйвалдагчид хөлсний алуучид биш байсан учир ихээхэн сандралтайгаар хаанаа хөнөөсөн гэдэг. Тэд гэмт хэргээ нуухын тулд хаанаа “галзуу дарангуйлагч” гэж  гүтгэсэн юм.

1839 он. Энэ өдөр О.К гэх өнөөгийн хүн толгойтой бүрийн хэлэх дуртай хэллэг гарч ирсэнд тооцогддог. Зарим эх сурвалжаар Бостон хотын Morning Post сонинд “all correct” гэсэн буруу бичигдсэн үгийн шог товчлол ОК гарч ирсэн гэдэг. Харин Нью-Йоркийн дипломатууд тэд өөрсдийн клубт The Democratic OK Club (ОК гэдэг нь тэр үеийн Ерөнхийлөгч Мартин ван Бюрены төрсөн Old Kinderhook гэх газрын товчлол) гэх нэр өгснөөс ОК үүсэлтэй гэж маргадаг. Үүнээс сарын дараа энэ хувилбарыг баталсан мэтээр Нью-Йоркийн сонинд энэ үгийн өнөөгийн утгыг илэрхийлсэн “Бүх зүйлыг О.К гэж та үзэхгүй байна уу?” гэсэн хэллэгийг хэвлэсэн байлаа. Энүүхэндээ гэхэд уг товчлолын талаар олон хувилбар хэлэгдэж байлаа. Грекчүүд ч энд оролцон “ola kala” гэх манай үг “бүх зүйл сайн” гэсэн утгатай гэж байв. Латинаар бичигчид ч “omnia correcta” гэдэг үгийг товчлол гэж зүтгээд үзжээ. Финууд ч хоцролгүй “зав” гэх утгыг илэрхийлдэг oikea гэсэн үгээ хэлээд авсан байна. “Аux quais” гэж хэлэх дуртай франц усан цэргийнхэн энд оролцох гэтэл тэр үг нь “усан онгоцныхоо зогсоол хуу” гэсэн утгатай байв. Зарим гаитичууд манай “Aux Cayes” боомт сайн ром дарстай гэдэг. Германчууд хүртэл эндээс хоцорсонгүй. Америкийн иргэний дайны үеэр тэд “Ерөнхий командлал”-аа Oberkommando гэдэг байсны товчлол бол О.К гэж зүтгэнэ. Үүнийг судлахаар улайрч байсан  хүмүүс Ерөнхийлөгч Эндрю Жексон бичиг үсэг муутайгаас “oll korrekt” гэж бичснээс тэр товчлолыг үүсэлтэй гэв. Жексоны талынхан бол тэр хайртай товчлолыг “okeh” гэх индиан үгнээс авсан гэдэг.

1876 он. 134 жилийн өмнө Павел Николаевич Яблочков өөрийн зохисон “цахилгаан лаандаа” патент авчээ. “Анхны “цахилгаан лаа” нь цахилгаанаар үүсэх гэрлийн анхны эх сурвалж болсон юм. Түүнийг бүтээснийхээ төлөө Оросын цахилгаан техникч Павел Николаевич Яблочков Парис хотноо патент авсан байна. Тэрээр өөрийн хөрөнгө мөнгөөр байгуулсан Москвагийн лабораторид түүнийг бүтээсэн ба эх орондоо дэмжлэггүй байснаас Парист зохиогчийн эрхийг нь авчээ. Патент авсныхаа дараа тэрээр өөрийн бүтээсэн 20 чийдэнгээр Парисийн “Лувр” дэлгүүррийн  гэрэлтүүлэгийг хийж дуулиан босгож байлаа. Мөн тэр жил болсон Парисийн дэлхийн үзэсгэлэн дээр Яблочковын чийдэн жинхэнэ сэтгэгдэл төрүүлэн “Орос гэрэл” гэж нэрлэгдэж байжээ.

1891 он. Английн өмнөд ба хойт нутгийнханы шигшээ багийн хөлбөмбөгийн тоглолт дээр 119 жилийн өмнө хаалганы торыг анх удаагаа хийсэн байв. Түүхчдийн яриагаар  Цю- Чжу  гэх хөл бөмбөгийг санагдуулахаар тоглоомын МЭӨ IV-III зуунл Хятадад тоглож байсан аж. Энэ тоглоомын тухай Англид анх дурсан нь 1314 онд хамаатай. Тэр хугацааг л хөл бөмбөг анх төрсөн үе гэдэг. Харин 1891 он хүртэл хаалга нь торгүй байжээ. Эхэн үед нь хаалга нь хоёр шон байсан юм. Хоёр шонгийн хоорондуур гурван меирийн өдөрөөр бөмбөг орсоны дараа шонгуудын хооронд тор татах журмыг 1866 онд гаргасан байна. 1890 онд инженер Броди хөлбөмбөгийн хаалганы торыг хийж түүнийхээ патентыг авсан ажээ. Түүний торыг анх удаа дээр хэлсэн тэмцээнд ашигласан байна.

1900 он. Египетын уран барилгач Хасан Фатхи Александрий хотод төржээ. 1926 онд тэрээр Каирын их сургуулийг дүүргээд түүхий шавар ба саманаар хийсэн тоосгон материалаар байрилга байгууламж босгож байлаа. 1945-1948 онуудад Шейх-Абд-эль-Гурна тосгоны шинэ газар нүүлгэх төсөл дээр ажилласан нь түүнд дэлхийн нэр алдрыг авчирсан юм. Уг тосгон эртний Египетын оршуулгууд дээр баригдсан байсан учраас Засгийн газар нь нүүлгэх шийдвэр гаргасан боловч хөрөнгөгүй байв. Фатхи шатаагдаагүй тоосгоор уг тосгоныг барих санааг гарган гурван жил хүн ардыг нь ухуулж хүссэн хэмжээгээрээ шинэ байртай болохыг санал болгож байлаа. Гурна тосгоны шинэ нь гүйцээн баригдаагүй тэрээр өөрийн санааг “Ард түмэнтэйгээ хамт багуулах нь” гэсэн номондоо бичсэн байдаг. Өөрөө санаачлан шинэ тосгонд байшин босгож, сүм, сургууль, захын байгууламжийг нь бүтээсэн байна. Хуучин шалгагдсан арга технологийг шинээр сэргээсэн нь түүний алдаршуулжээ.

1910 он. Японы нэртэй кино найруулагч ба зохиогч, продюсер Акира Куросава олон хүүхэдтэй айлын найм дахь нь болон төржээ. Тэрээр багаасаа зураг зурдаг байсан учир уран зураачийн мэргэжил аваад кино урланд 1936 онд ажилд орсон юм. Дөчөөд онуудад тэрээр найруулагч хийж үзэн богино хэмжээний кинонуудыг бүтээжээ. Дайны дараа хийсэн анхны кино нь Засгийн газрын эсрэг агууллагатай улс төрийн тэрслүү үзэлтний гэр бүлийн тухай өгүүлсэн “Өөрийн залуу насандаа харамсахгүй” гэсэн нэртэй байв. Дараа нь 1950 оны бүтээл “Расёмон” нь түүнийг алдаршуулсан юм. Акутагава Рюноскэгийн зохиолоор хийсэн тэр кино “Алтан арслан” гран-при ба Оскарын шагналыг шилдэг гадаадкиноны номинациар 1951 онд авсан юм. Түүний бас нэг сонгодог бүтээл нь “Долоон сумурай” болсон юм. 1970-аад оны эхээр тэр уран бүтээлийн хямралд ороод ертөнцөөс зайлахыг хүсч байжээ. Зөвлөлтөөс ирсэн урилга түүнийг аварсан гэж болно. Тэнд бүтээсэн “Дерсу Узала” кино нь Курасавагийн гадаад хийсэн цорын ганц бүтээл ба Оскарын шагнал авч байлаа. Найруулагч 1990-ээд оны дунд үе хүртэл киногоо хийсээр яваад 1998 онд таалал төгсчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

амархан сурна 2010-03-23 127.0.0.1

www amarxan com

Avatar

Зочин 2010-03-23 127.0.0.1

Монголчууд бид яагаад дэлхийн шилдэг кинонуудыг чанар муутай бичлэгтэйгээр үзэх ёстой гэж Киног кино театрт үз гэдэг чинь үнэхээр учиртай үг Тиймээс Монголчууд та бүхэндээ зөвхөн чанарыг хүргэхээр нэгэн сайт мэндэллээ MONGOLJINGOOmn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж