“Монгол хүнийг ломбардад тавилаа” гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

“Монгол хүнийг ломбардад тавилаа” гэв

“МАХН-ын шинэчлэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож буй МАХН-ын жирийн гишүүд намынхаа өнөөгийн удирдлагыг “олигархижсан” хэмээн нэрлэж, тэдний үйл ажиллагааг хурцаар шүүмжилж байна. Эх орных нь баялгаас иргэн бүртээ хувь хүртээнэ гэж амлаж засгийн эрхэнд гарч ирсэн МАХН-ын дарга нар өнөөдөр арван мянган төгрөг өгөхийн төлөө хүн бүрийн хурууны хээг авч, нэг ёсондоо олон улсын зах зээл дээр иргэдээ “ломбардад” тавьж байгаа нь эмгэнэлтэй хэрэг гэж зарим гишүүн хэлж байв. Дэлхийд зэсийн нөөцөөрөө дээгүүрт ордог Чили улсаас хавьгүй илүү зэстэй нь тогтоогдоод буй Монгол Улсын иргэд аравхан мянган төгрөгийн хувь хүртэж суугаа нь өрөвдөлтэй гэсэн үг ч дуулдаж байв. Мөн баруун, зүүний үзэл баримтлалыг хольсон нам фашист хэлбэр рүү гулсан ордгийг 1930-аад оны Итали улсаар жишээлэн хэлж байлаа. Фашист нам хүчтэй лидерийг хүсдэг, хүчтэй лидер ард түмнээ дарангуйлдаг талаар хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо хэлсэн гишүүд дурдаж байсан юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж