Аялал жуулчлалын танилцуулах семинар хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын танилцуулах семинар хийнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа. Тэрбээр энэ хугацаанд аялал, жуулчлалын чиглэлээр нэлээд олон ажил амжуулах бололтой. Тухайлбал, энэ сарын 24-нд  “JATA World Travel Fair 2010” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ Монголын аялал жуулчлалын тухай танилцуулах семинарт оролцох юм байна. Мөн Япон улсын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Канай болон дэд ерөнхийлөгч Шибата нартай уулзах аж. Түүнчлэн орой нь “Монголын үдэш” нэртэй хүлээн авалтад оролцохоор болжээ. Хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн япончууд Монгол Улсад визгүй зорчих эрхтэй болж, дээрх журам хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд Монголын аялал жуулчлалын компаниудыг Японы компаниудын түншлэлийн харилцааг сайжруулах зорилгоор уг хүлээн авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд түүнд сайд Л.Гансүх оролцож, мэндчилгээ дэвшүүлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж