15 настай хүүхдүүд дээрмийн хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

15 настай хүүхдүүд дээрмийн хэрэг үйлджээ

Сүхбаатар дүүргийн  I  хороонд хүүхдүүд нэгнийгээ дээрэмдсэн хэрэг өнгөрөгч даваа гаригт гарчээ. Дэлгүүрээс хүнсний зүйл авах гэж явсан 17 настай Т гэдэг хүүг өрөөс нь дүү  хоёр хүүхэд дуудсан аж. Тэд хүүг хүнгүй газар дагуулж ирээд мөнгө өг, өгөхгүй бол зодно гэж айлган сүрдүүлсээр 5000 төгрөгийг нь авчээ. Цагдаагийнхан эцэг эхийнх нь гомдлоор шалгаж 15 настай Д, У нар гэмт дээрмийн хэрэг үйлдсэн болохыг тогтоолоо. Дээрмийн гэмт хэрэг  үйлдсэн хүүхдүүд кино үзэхийн тулд ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлжээ.

"
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж