Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Ганга нуур ширгэх үү?

Жил бүрийн намар мянга мянган хун чуулдаг Дарьганга нутгийн үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсэг Ганга нууранд маань ширгэх аюул тулгараад байна. Үүний шалтгааныг байгалиа хайрлахгүй байгаа иргэдийн ухамсартай холбоотой хэмээн байгаль экологийн асуудал эрхэлсэн УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан саяхан Дарьганга нутгаар зорчихдоо тайлбарласан юм. 21 ундаргатай энэ нуур ширгэхгүй гэж бид Ганга нуураа дуундаа мөнхөлсөн. Харамсалтай нь дуунд өгүүлснээр ширгэхгүй ундаргатай нуурын маань ус өдгөө  багасч, захаасаа хатаж эхэлсэн нь нутгийн олны сэтгэлийг зовоож байна. Ингэж ширгэх болсон шалтгаан нь хүн байгалийн хоорондын харьцаа, тэр дундаа иргэд байгалиа хайрлан хамгаалахгүй, зүй бусаар харьцаж байгаагийн энгийн жишээ хэмээн олонхи  хүн үзэж байгаа юм.  Нуураас ундаалдаг мал сүргийг тусгаарлаж, хашаа, хайс барин, эргэн тойрондох зүлэг ногоог нь хамгаалах зэрэг ажлыг эрчимтэй хийхгүй бол бид удахгүй зорьж очих нэгэн үзэсгэлэнт нуургүй болох магадлал өндөр байна. Ингээд зогсохгүй цаашид ямар аргаар хэрхэн сэргээх болон нуурыг яавал хамгаалж, хэвээр нь байлгаж бусад асуудлыг эртхэн шийдэх хэрэгтэйг Ганга нуурын маань багассаар байгаа толин цэнхэр мандал бидэнд сануулсаар байна.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж