Францын Гадаад худалдааны сайд айлчилна | News.MN

Францын Гадаад худалдааны сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Францын Гадаад худалдааны сайд айлчилна

Франц улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Идрак ирэх сард манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын газар “Монгол Францын бизнес уулзалт” зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болох эл арга хэмжээнд Францын талаас зам, тээвэр, барилга, дэд бүтэц, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын 10 гаруй төлөөлөл оролцох ажээ. Монголын бизнес эрхлэгчдийн гадаад түнштэй холбоо тогтоох бизнес уулзалт үргэлжилсээр байна. Үүний дараа Чех улсын Прага хотноо “Чех, Монголын бизнес уулзалт” ирэх аравдугаар сарын 24-31-ний өдрүүдэд болох гэнэ. Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулж буй уулзалт худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Чехийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс туршлага судлах зорилготой. Мөн уулзалт хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогоож, цаашид хамтран ажиллах зорилготой ажээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар энэ сарын 29-нд “Монгол, Энэтхэгийн IV бизнес форум”-ыг зохион байгуулах гэж байна. Уг форумд Энэтхэгийн талаас зам тээвэр, барилга, дэд бүтэц, тээвэр зуучлал, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, электрон бараа үйлдвэрлэгч, химийн үйлдвэр, эм үйлдвэрлэгч, экспортлогч зэрэг томоохон компаниудын 30 орчим төлөөлөгч хүрэлцэн ирэх аж.

Б.БЯМБАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж