“МАХН нэрээ солихыг дэмжихгүй”

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

“МАХН нэрээ солихыг дэмжихгүй”

Өнөөдөр МАХН-ын хэсэг гишүүн “МАХН-ын шинэчлэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг хийж байна. Дуурийн театрт болж буй энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, доктор Н.Удвал, А.Цанжид, Н.Дашзэвэг нар оролцож байна. Уулзалтад МАХН-ын 300 гаруй гишүүн оролцож буйн дийлэнх нь жирийн гишүүд байгаагаараа онцлог байв. Тэд МАХН нэр, үзэл баримтлалаа солих гэж буй талаар санал бодлоо чөлөөтэй хэлцгээж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид МАХН-ын удирдлага намынхаа нэр, үзэл баримтлалыг өөрчлөх гэж буйг дэмжихгүй гэдгээ хэлцгээж байлаа. МАХН-ын нэр хүнд доошилж, улс төрийн амлалтаа биелүүлж чадахгүй байгаагийн шалтгаан нь  намын нэр, үзэл баримтлалд байгаа биш, намын өнөөгийн удирдлагын буруу үйл ажиллагаа, авлига, хүнд суртал, жирийн гишүүдээсээ тасарсан байдал, олигархижсан давхрага засгийн эрхийг барьж байгаатай холбоотой хэмээн хэлцгээж байв.Уулзалт-хэлэлцүүлэг үргэлжилж байна.  

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж