Өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо Тосаюүтакатай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо Тосаюүтакатай барилдана

Осака хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Тосаюүтакатай барилдахаар оноолт таарчээ. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн таваас босч барилдаж буй Тоёохибикитэй барилдана. Манай бусад бөхчүүдийн тухайд зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдаж буй Какурюү М.Ананд комүсүби Аминишикитэй, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ комүсүби Кисэносатотой, харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ Арантай барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд Асасэкирюү /М11/ Б.Дашням Хомашотой, Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Точиношинтой тус тус барилдах бол маэгаширагий есөд эрэмбэлэгдсэн Хакуба А.Өнөржаргал /М9/ Касугаотой, Моконами Г.Базарсад /М15/ Хокуторикитэй барилдахаар учраа таараад байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж